ОХУ дахь анхны чингис хааны хөшөө халимагт сүндэрлэв

2018-11-17 15:08
haan

ОХУ-ын Халимагийн Улан-Хееч тосгонд Их Эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэн бослоо. Энэ нь ОХУ дахь анхны Чингис хааны хөшөө гэнэ. Хөшөөг тус тосгоны “Улан-Хееч” хэмээх мал аж ахуйн нэгдлийн хөрөнгөөр босгосон байна. Чингис хааны хөшөөнөөс гадна 4 ойрд баатрын хөшөө зэрэг олон зүйл баригдах бөгөөд аялал жуулчлалын бүтэн цогцолбор байх юм. Цогцолборыг ирэх оны хавар нээхээр төлөвлөж байна. Чингис хааны хөшөө 2,5 тонн жинтэй.