Хятадын анхдугаар импортын үзэсгэлэн 2018 өнгөрөгч 11 сарын 5-10 өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ-н Ерөнхийлөгч Ши Жин Пин өөрийн биеэр ирж нээснээс гадна, тус улсын улс төр, эдийн засгийн өндөр албан тушаалтнууд, дэлхийн 20 гаруй орны Ерөнхийлөгчид ирж үзэж, оролцсон нь уг үзэсгэлэнг бүс нутгийн хэмжээний хамгийн том үзэсгэлэн болохыг дэлхий дахинд нотолсон үйл явдал боллоо. Уг үзэсгэлэнд Монгол улсаас Очирдагинас ХХК өөрсдийн экспортын шинэ брэнд болох ТАЛЫН ДОМОГ өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээр оролцож Хятад төдийгүй олон улсын анхаарлыг аргагүй татаж чадав.
Зөвхөн үзэсгэлэнгийн үеэр л гэхэд эскпортын хэд хэдэн гэрээ үзэглэж томоохон импортлогчидоос захиалга авч чадсан бөгөөд ирэх Даваа гарагт буюу 2018 оны 11 сарын 19-нд ТАЛЫН ДОМОГ брэндийн эхний чингэлэг бараа БНХАУ руу ачигдахад бэлэн болжээ. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махан бүтээгдэхүүн хятадын зах зээлд нэвтрэхийн тулд Хятадын хүнсний өндөр шаардлагатай хорио цээрийг давах болдог бөгөөд саяхан ЭКСПОРТын шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан Очирдагинас ХХК уг шаардлагыг бүрэн биелүүлж өндөр зэрэглэлийн хэрэглэгчдэд зориулсан ТАЛЫН ДОМОГ брэндээ танилцуулсан нь ийнхүү Монголын анхны брэнд махан бүтээгдэхүүний экспортын амжилтыг авчирлаа. Монгол махан бүтээгдэхүүн Хятадын зах зээлд 1кг нь 187.500 төгрөг буюу 400гр саваласан ТАЛЫН ДОМОГ брэнд хэрэглэгчдэд 75.000 төгрөгөөр хүрч байгаа ч Монголын эрүүл эко бүтээгдэхүүний эрэлт Хятад улсад өндөр байна.
4 comments
Ийнхүү монголчууд зөвхөн махаараа л баяжиж болно доо. Мах үнэд ороод л… Дотооддоо гайгүй байгаа.
Хөөе, сэтгүүлчээ 1 кг хиам 187 500 төгрөг байна.
Za ingeed belcheeriin dastiig zohitsuulah bolomjtoi bolloo. Iim tom zah zeel neegdej baihad maliin too tolgoig durtai hemjeendee barina biz dee
сайн байна баяр хүргэе. технологи инженер ажилчдаа мартаваа.
амжилт хүсье эээ