Нийтийн хоолны салбарын орлого 2018 оны эхний 9 сард 273.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 41.2 (17.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд: кафены орлого 17.4 (50.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого 4.4 (24.7%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч рестораны орлого 34.0 (28.5%) тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 25.1 (46.7%) төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлого 2018 оны эхний 9 сард 125.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.6 (8.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд: 3, түүнээс дээш одтой буудлын орлого 5.0 (5.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 4.4 (18.6%) тэрбум төгрөг, 2 одтой буудлын орлого 0.1 (4.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.
Хүлээж авсан зочдын тоо 2018 оны эхний 9 сард 650.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 188.3 (40.8%) мянгаар өссөн байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 2018 оны эхний 9 сард 193.1 мянган төгрөг болж, өмнөх оноос 57.9 (23.1%) мянган төгрөгөөр буурсан тухай Үндэсний Статистикийн Хорооны энэ долоо хоногт мэдээлсэн аравдугаар сарын статистик мэдээлэлд дурджээ.