АНУ-ын Нью Йорк хотын оршин суугч Кэйтлин Макклур гэх 28 настай бүсгүй жилийн өмнө машинтайгаа явж байхад шатахуун нь дууссан аж. Шатахуунгүй болсон бүсгүй тухайн үед ганц ч долларгүй байжээ. Харанхуй шөнө аюултай газар хоноглохоос айж байхад нь түүнд нэгэн орон гэргүй эр тусалж, өөрт байсан 20 ам.доллараа өгчээ.
Бүсгүй уг мөнгөөр шатахуун авч, улмаар гэртээ аюулгүй эсэн мэнд харьж чаджээ. Маргааш өдөр нь бүсгүй өөрт тохиолдсон түүхээ нийгмийн сүлжээгээрээ бусадтай хуваалцаж, найз залуугийнхаа хамтаар түүн дээр очсон байна. Уг түүх америкчуудын сэтгэлийг хөдөлгөсөн ба хос орон гэргүй Жонни Боббит гэгчид туслахаар “GoFundMe” аяныг эхлүүлж, өнгөрөгч хугацаанд 400,000 ам.доллар цуглуулж часан аж.
Тэгвэл уг түүх бүхэлдээ ХУДАЛ, ЗОХИМОЛ гэж Нью Жерсигийн Барлингтон дүүргийн прокурор Скотт Коффина мэдэгдэж, бусдыг мэхэлсэн хосыг баривчилсан гэж мэдэгджээ. Тэрбээр “Шалтгалтын явцад энэ түүх худлаа болохыг тогтоолоо. Энэ худал түүхэнд итгэж, тэдэнд мөнгө хандивласан мөнгийг эргүүлэн төлүүлэх болно” хэллээ.
Хосыг саяхан батлан даалтаар сулласан бол дээрх түүхийн гол дүр Жонни Боббитийг өчигдөр баривчилсан тухайгаа прокурор хэлжээ. Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард “GoFundMe”-д цугларсан дээрх хагас сая долларыг хос өөрт нь өгөөгүй хэмээж, уг хэргийг хуулийнхан шалгаж эхэлсэн байна. Кэйтлин Макклур найз залуу Марк Дамикогийн хамтаар хандивын мөнгийг хэрхэн үрсэн нь тодорхойгүй байгаа юм. Прокурорууд тэдний дансны гүйлгээг шалгаж эхэлжээ.