Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбаттай ярилцлаа.
-Монгол Улсын хэмжээнд элэгний өвчлөл, ялангуяа элэгний хорт хавдраар өвдөж байгаа хүмүүсийн тоо хүнд байдалтай байна. Хүнд гэдэг нь айл бүрт элэгний өвчтэй хүн байна гэх айдас төрөм судалгаа сэтгэл түгшээсэн хэрэг юм л даа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үнэхээр хүнд байна. Яагаад хүнд байдалтай байна гэхээр дэлхийн улс орнуудын судлаачид тухайн улсын 100 мянган хүн тутамд хавдартай хэдэн хүн байгаагаар нь аюул хэр хол, ойр байгааг нь харуулсан байдаг. Энэ судалгааны дүнгээр манай улс 100 мянган хүн тутамд дунджаар элэгний хорт хавдартай 62 хүн байна гэсэн байдаг. Үүнийг дэлхийн бусад улс оронтой харьцуулаад үзэхээр хавдрын өвчлөлөөр манайх даруй зургаа дахин өндөр өвчлөлтэй байгаа юм. Хавдар дотроо дахиад задлахаар элэгний хорт хавдар нас баралтын хоёр дахь шалтгаан болж эрэмбэлэгдсэн байна,
-Бид энэ өвчнөөр жилд хэчнээн хүнээ алддаг юм бэ?
-Жилдээ дунджаар 6,400 орчим хүн шинээр хавдартай хэмээн оношлогдож байхад 4,000-аад хүн хавдрын өвчнөөр нас барж байдаг. Шинээр хавдартай гэж оношлогдож байгаа 6,400 орчим хүний 40 орчим хувь буюу 2000-2500-аад хүн нь элэгний хорт хавдраар оношлогдож байна. Ийм хэмжээний хүн шинээр оношлогдож байхад 1,500 гаруй хүн элэгний хорт хавдраар нас барж байдаг. 2,000 гаруй хүн оношлогдонгуутаа нас бараад байгаа юм биш л дээ. Өмнө нь эмчлэгдэж байсан, хорт хавдрын оноштой байсан хүмүүсийг хэлж байна.
-Яагаад элэгний хавдар монголчуудад ийм их байна вэ, үүнээс зайлсхийх боломж бидэнд байна уу?
-Хэцүү байна гээд байж болохгүй. ЭМЯ, ХСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд хариуцлага хүлээн энэ ажилд оролцохоос өөр аргагүй болчихсон. Хавдар судлалын үндэсний төвийн хувьд энэ чиглэлээр дагнаж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ганц том эмнэлэг учраас бид хүч хүрэхгүй байна гэж хойшоо суух эрхгүй. Засаг, төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр хөдлөх хэрэгтэй. Үүн дээр нэмээд ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байж энэ аюулын ард гарна.
Бид иргэдийг мэдлэгжүүлэхийн тулд ХААН банк, МҮОНРТ-тэй хамтран 21 аймаг руу явсан. Иргэдээ үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулах ажил хийсэн. Нэгэнт хавдар их, үүнээс шалтгаалсан үхэл өндөр байгаа учраас иргэдийнхээ элгийг бид эрүүл, өвчтэйг нь эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд тогтмол, оруулж байх хэрэгтэй гэж үзсэн. Хавдар буурахгүй байгаагийн гол шалтгаан илрүүлэг шинжилгээ муу байгаатай холбоотой. Хожуу шатанд энэ өвчин илэрч байгаа учраас оношлогдсон хүмүүсийнхээ 80 хувийг бид шууд алдаад байгаа юм. Тийм учраас бидэнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг маш их хэрэгтэй байна. Бид энэ боломжийг бий болгосон.
-“Элэг бүтэн Монгол” аяны хүрээнд хийсэн үзлэг шинжилгээ, В, С вирусийн эмийн ханган нийлүүлэлт, үнийн тухайд та юу хэлэх вэ. Ач холбогдол нь хэр байв. Хавдрын өвчинтэй тэмцэхэд төр оролцох ёстой хэмээн салбарынхан хэлж байсан шүү дээ?
-Энэ чиглэлийн гадаад сургалтанд явуулах чиглэлд төрийн бодлогоор анхаарсан. Мөн хамгийн jom ажил нь дотооддоо элэг шилжүүлэн суулгах боломжтой болсон. Үүний хүрээнд“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн ач тус хэмжээлшгүй. Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд элэгний В, С вирустэй хүн байна уу гэдгийг үзсэн. Харамсалтай нь, энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байсан учраас тодорхой нас заасан буюу 45-65 насныхныг л үзсэн.
“Вирус байна” гэж оношлогдвол В, С вирусийг нь тоолох буюу хэр идэвхжилтэй байгааг нь тогтоосон. Вирусийн архаг өвчлөлтэй, тэр нь элгээ гэмтээж байгаа ард түмнийхээ асуудлыг бас шийдсэн. Яаж шийдэв гэхээр, В вирусийн хувьд онцлогтой. Насан турш эмийг нь уух шаардлагатай байдаг учраас эмийн үнийг 70-80 хувь бууруулсан. Хоёрдугаарт, дэлхий нийтээр толгой өвдөж байсан С вирусийн гэх бүх төрлийн эмүүд манай улсад орж ирсэн. Үүн дээр мэдээж хувийн хэвшлүүдийн оролцоо байсан. Энэ бүх“ эмийг “үнэгүй” шахуу авч хэрэглэдэг болсон нь их том ололт. С вирусийг эрт илрүүлж чадвал гурван cap тасралтгүй эм уухад устаж байна. Үүнээс үзэхэд, монголчуудын дунд маш өндөр тархалттай байгаа В, С вирусийн халдварыг одоогийн байдлаар эмчилж оношилж болж байна. Гэхдээ энэ аюултай ослоос бид ганцхан хариалтаар гарахгүй. Удаан, үргэлжилсэн үйл ажиллагааны үр дүнд элэгний хавдраас зайлна. Аливаа ажлын хамгийн чухал хэсэг нь эхлэл. Бид эхлэлээ амжилттай тавьсан. Арван жилийн өмнө бидэнд юу ч байсангүй. Энэ өвчний өмнө гараа өргөөд л бууж өгдөг байсан бол одоо эмчилж, оношилж чаддаг боллоо.
-2030 он гэхэд элэгний С вирусгүй Монгол Улс болно гэсэн зорилготой юм билээ. Энэ хугацаанд бүх хүнээ эрүүл болгож амжих болов уу?
-Элэгний өвчтэй хүний 90 хувь нь В, С вирусийн шалтгаантай. 10 хувь нь архины хэтэрсэн хэрэглээ, таргалалттай холбоотой байдаг. Бид үндсэндээ элэгний хавдар, элэгний өвчлөлөөс зайлсхийх боломжгүй байсан. Гэтэл одоо бол бүрэн боломжтой болчихлоо. Үүн дээр иргэд өөрсдөө жаахан хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө эрүүл мэнд, дотор эрхтэнд анхаардаг байх хэрэгтэй. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх ёстой. Архи хэрэглэхгүй, жингээ нэмэхгүй байж болно шүү дээ. Энэ бол хувь хүнээс шалтгаалсан оролдлого. Хүн өөрөө хичээхгүй бол мэргэжлийн байгууллага, төр хэчнээн хичээгээд үр дүнгүй. Эм уухгүй таслаад, үзлэг шинжилгээндээ хамрагдахгүй, өөх тостой хүнсээ хэрэглээд, таргалаад байвал элэгний өвчлөл байсаар л байна.
-Тэгвэл дэлхий нийт элэгний өвчлөлийг ахиулахгүйн тулд юунд анхаарч байна?
-Зөв амьдар, анхнаасаа элэгний халдвар авахгүй бай, эрт илрүүлье, В. С вирусээ эмчилье, хэрвээ вирусээс шалтгаалсан хатуурал үүссэн бол цаашдаа хавдар болох магадлалтай учраас өвчлөлийн зэргээс хамаарч гурав, зургаа цаашлаад жил үр оношилгоонд хамрагдаж байх ёстой гэдгийг зөвлөж байна.
-ХСҮТ дангаараа аймаг, орон нутгийн иргэдэд хүрч чадахгүйгээс хойш алслагдмал аймаг, сумдын оношилгооны төвүүдийг сайжруулахад ямар ажил хийх хэрэгтэй гэж харав. Орон нутгийн эмнэлгүүд хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд ямар байна вэ?
-Сайжирч байна. Бүгд эхоны аппараттай болсон байна. Зарим нэг шинжилгээнүүдийг өөрсдөө хийж байна. Мэдээж 100 хувь тоног төхөөрөмжөөр хангагдаагүй ч цогц болгоё гэж байгаа бол төр засаг, аймаг, орон нутгийнхан өөрсдөө энэ асуудал дээрээ мөнгө төсөв хаях ёстой.
-Элэгний хавдаргүй Монгол Улс болох зорилгын хугацаа нь 2030 он гэж байна. Гэтэл өнөөдөр ч вирустэй, хавдартай гэдгээ мэдэж амжаагүй хүмүүс байсаар л байгаа. Нөгөө шинэ тутам оношлогдож байгаа 2,000 хүний тоог хэрхэн сааруулах вэ?
-В, С-ийн халдвар авчихсан, түүнийгээ оношлуулаагүй яваа хүмүүс байгаа. Эдгээр хүмүүс мөн л эрсдэлт бүлэгтээ багтана. 2030 оноос хойш төрөгсөд бол ямар ч байсан энэ вирусээр өвчлөхгүй гэсэн үг. Энэ 2,000 хүний 80 хувийг бид хожуу шатанд нь оношлоод байгаа учраас эмчилгээний боломж, үр дүн, эмчилгээний дараах хавдар дахих гэсэн эрсдэл байна. Өдөр бүр шинээр нэмэгдэж оношлогдоод байгаа 2,000 хүн эрт үедээ буюу I, II шатандаа оношлогдож чадсан бол 100 хувь эмчлэгдэх боломжтой. Гэтэл хожуу шатандаа оношлогдоод байгаа учраас эмчилгээний боломж, үр дүн муу байна.
-Энэ шинэ тутам ирж байгаа 2,000 хүний хувьд эмчилгээний төрөл нь ямар байдаг юм бол?
-40 хувьд нь ямар ч эмчилгээ хийж чадахгүй байна. Шалтгаан нь хожуу шатандаа орчихсон. Гэтэл 60 хувьд нь ямар нэг байдлаар эмчилгээ хийж байна. 20 хувь нь төгс буюу мэс засал эмчилгээнд хамрагддаг. Дээр хэлсэн 40 хувь гэдэг нь нөгөө 2,000 хүний 800 орчим нь гэсэн үг. Харамсалтай байгаа биз. 800 орчим хүнд бид юу ч хийж чадахгүй байна гэж байна шүү дээ. Гэтэл энэ 800 орчим хүний 150-иад хүнийх нь хавдар жижигхэн. Гэтэл суурь элэг нь хатууралтай, муу элэг болчихсон байдаг.
Вирусээс шалтгаалсан хатууралтай элэгтэй иргэний хавдар эрт үедээ оношлогдсон ч бид ямар нэг эмчилгээ хийж чадахгүй. Эмийн болон, мэс заслын эмчилгээ хийхээр элэг нь дийлэхгүй болсон байдаг. Ийм хүмүүст элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг юм. Хэрвээ элэг солих хагалгааг сайн хийгээд байвал 800 орчим хүнийхээ 200 хүнийг нь аврах боломж байгаа. Тийм л учраас ХСҮТ дээр 2018 оны нэгдүгээр сараас эхлээд элэг солих хагалгааг хийж эхэлсэн. Бид энэ хагалгааг хийхийн тулд 2011 онд анхны төслөө эхлүүлж байсан.
-Гэтэл дээрх 200 орчим хүн бүгдээрээ элэг солих хагалгаанд хамрагдаж чадаж байна уу?
-Үгүй. Хамрагдаж чадахгүй, тийм ергөн боломж ч алга. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Өнөөдрийн байдлаар бид нийт зургаан хүнд л элэг солих хагалгаа хийсэн. Энэ ондоо багтаагаад хоёр хүнд хийнэ гээд төлөвлөчихсөн байна. Ирэх жил 12 хүнд. Too нь мөн ч хэцүү, бага байгаа биз. Энэ тоо бага байгаагийн шалтгаан нь боломж нь л тэр юм. Эмнэлгийн багтаамжаас эхлээд яригдах асуудал их. Элэг солих хагалгааг манайх 2018 оноос эхэлж л хийсэн зүйл биш. Өмнө нь 2011 оноос эхэлж хийсэн. Нийт 50 гаруй хүнд хийчихсэн байгаа ажил. Миний хувьд хавдарт&й хүмүүсээ яриад байгааг зааглаж ойлгоорой. Түүнээс дан ганц, элэгний хатууралтай, элэг солиулах шаардлагатай хүний тоо хэдэн зуугаараа байгаа.
-Элэг солих хагалгаа ямар өртөг, зардалтай байдаг юм бэ?
-100-130 сая төгрөг байдаг. Хэрэглэгдэж байгаа эм тариа, хагалгаанд хэрэглэх өндөр өртөгтэй багажууд, ялангуяа өндөр үнэтэй эмнүүд нийлээд 100-130 сая болдог. Ийм хэмжээний мөнгө төлөх чадвартай хүмүүс Монголд тэр бүр байхгүй. Элэг солих хагалгаа ийм зардалтай учраас төр оролцоод “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нэг ажил болж 90 гаруй сая төгрөгийг нь улс өгдөг болсон. Энэ мөнгөндөө тааруулж бид ажиллаж байгаа учраас жилд элэг солиулах хагалгаанд орж байгаа хүмүүсийн тоо бага байгаа юм. Энэ оны хувьд Нэгдүгээр эмнэлэг 22 хүнд хийх төлөвлөгөөтэй байгаа бол манайх долоон хүнд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Нийлээд 29 хүнд энэ төрлийн хагалгаа хийгдэх нь ээ. Ганц нэг боломжтой иргэд нь байдгаа зарж байгаад гадагшаа явж эмчилгээ, хагалгаа хийлгэж байна. Бид энэ зардлыг Монголдоо шингээдэг баймаар байна. Манайханд нэг буруу ойлголт бий. Мөнгөтэй хүн гэхээр л ад үздэг. Гэтэл яг үнэндээ эх орондоо мөнгөө шингээгээд эрүүл мэндийн үйлчилгээ авах хэл, усыг нь мэдэхгүй гадны оронд очоод ойлголцох зэрэг чинь асар их ялгаатай. Хүндрэл маш их гарна. Тэр тусмаа өвчтэй хүн харилцааны асуудалд орно гэдэг бол хамгийн том бэрхшээл. Эмч, өвчтөн хоёр сэтгэл санааны асар өндөр түвшинд ойлголцож байж эмчилгээний үр дүн гардаг.
-Элэгний донор дутагдалтай байдаг гэж сонсож байсан. Донорын хэрэгцээ шаардлагын тухайд та юу хэлэх вэ?
-Дан ганц Монголд биш, дэлхий нийтийн тулгамдсан асуудал нь донорын хомсдол. Монгол Улсын хууль Донорын тухай хууль 2018 оны нэгдүгээр сард шинэчлэгдсэн. Үүгээр 25 наснаас дээш, төрөл садан байх, Монгол Улсын иргэн, өөрийн хүсэлтээр донор болох боломжтой гэж заасан. Шинэчилсэн хуулиар 25 наснаас дээш гэж заасан нь алдаа байсан. Дэлхий нийт 20-25 насныхныг хамгийн сайн донорууд гэж үздэг. Яагаад гээч, хүн залуу байх тусмаа л эрүүл байдаг.
Гэтэл хүмүүст нийтлэг ийм буруу ойлголт байдаг. Тэр нь залуу хүнийг эрт элгийг нь тайрахгүй гэдэг. Үүнтэй санал нийлдэггүй. 20, 30, 40, 50, 60 настнуудын хэн нь илүү ачаалал дийлэх чадвартай байх вэ гээд жагсаа. Мэдээж залуу байх тусмаа л бие организмын хувьд, сэтгэл санааны хувьд ч өндөр ачаалал авах чадвартай байна. Монгол аав, ээжүүд үр хүүхдээ ийм зүйлд хутгаж зовоогоод яах вэ гэсэн халуун сэтгэлтэй. “Хүүгээ, охиноо тэгж зовоохгүй ээ” гэдэг. Гэтэл өөрийнх нь элэг, цусны бүлэг таараад, эрүүл мэндийн хувьд тэнцээд аав, ээждээ элгээ өгөх боломжтой донор болох боломж олдвол энэ нь ариун үйл хэрэг юм. Бодоод үз. Аав, ээж, ах дүүгийнхээ амийг аврах алтан боломж танд олдож байна хэрэг шүү.
-Донор болсноороо буюу хагалгаанд орсноор тухайн хүнд ямар муу зүйл “үлдэж” болох вэ?
-Мэдээж хагалгаа юм чинь сорвитой байна. Тал элгийг нь буюу 60-65 хувийн элгийг нь авна. Тэгэхээр ийм хэмжээний элгээ өгнө гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүний элэг гайхалтай, гоё эрхтэн. Хүн баруун, зүүг хоёр бөөртэй байдаг шиг бүхэл нэг элэг баруун, зүүн хэсэгтэй. 100 эс бүхий бүтэн элэгний 60-65 эс бүхий элгийг нь аваад аавд нь суулгалаа гэхэд үлдсэн 40 эс бүхий элэг 7-10 хоногийн дотор 100 эсээр гүйцэтгэж байсан элэгний үйл ажиллагаанд бүрэн дасан зохицдог.
Бүтцийн хувьд нэг сарын дараа бүрэн ачаалал авах боломжтой болдог. Яг л булчингийн хөгжлийн үйл явц шиг. Тухайлбал, хүн 100 кг-ын ачааг гэнэт даадаггүй. Өргөсөөр өргөсөөр гурван сарын дараа гэхэд булчин томорч ачааг түвэггүй өргөдөг шиг үйл явц. Энэ бол маш аюулгүй эмчилгээний арга хэдий ч донорын аюулгүй байдал гэдэг асуудал дэлхий нийтийн анхааралд байсаар л байна.
-Донор болох хүн эрүүл мэндийн хувьд ямар шалгуур хангах ёстой вэ?
-Эрүүл байх ёстой. Жин бага, цусны бүлгийн хувьд ижил, аль болох ойрын хамаатан, үр, хүүхэд нь байх ёстой. Монгол Улсын иргэн, насны хувьд 25-аас дээш настай байх гэдгийг хангана. Энэ бүх шалтгаанаас донор хязгаарлагдмал болсон.
-Донорын хомсдолыг багасгахын тулд хэрхэх вэ?
-Дэлхий нийт юу хийж байна гэхээр тархи нь үхэжсэн буюу амьдрах боломжгүй болсон нь батлагдсан иргэнээ донор болгож байна. Гэхдээ энэ бол их богино хугацаанд хэрэгжүүлэх ажил. Жишээлбэл, амиа хорлолоо, аваарт орсон хүний зүрх нь арай зогсоогүй байхад нь эмнэлэгт аваад ирлээ. Гэтэл аваарт ороод ч юм уу, амиа хорлосноос тархи нь үхэжсэн байдалтай ирнэ. Бүрэн унтаа, тархи нь ажиллагаагүй болсон ч зүрх нь ажиллаад байна. Яаралтай тусламж гэх мундаг эрчимт эмчилгээгээр тухайн хүнийг амьд байлгадаг шүү дээ. Ийм хүнээ бид зүгээр алдаж байхаар донор болгоё гэдэг рүү гаднынхан явж байна
. Гэтэл манайд сэтгэлгээнээс болдог, хүнээ хурдан шинжлэх, бусад эд, эрхтэнг нь эрүүл байгааг шалгаж үзэх нөхцөл муу байна. Дараагийн бас нэг шалтгаан нь монголчууд маш их В, С вирустэй. Таргалалт их. Мэдээж 60-70 хувийг нь авах элэг учраас ямар ч өөхлөлтгүй, цоо эрүүл байх ёстой байдаг учраас донорын шалгуур өндөр.
-Хүүхдэд энэ төрлийн хагалгаа хийж байна уу?
-Хүүхдэд элэг солих хагалгаа хийдэг. Гэхдээ одоохондоо манай эмнэлэгт хүүхдийн хагалгаа ордоггүй. Тийм төлөвлөгөө алга. Эх нялхсын үндэсний төв хүүхэдтэй холбоотой бүх төрлийн хагалгаа, эмчилгээг хариуцаж байгаа.
2 comments
elegee soliulaad nas barj bgaa hun olon bna bas donor bolson hunii eruul mended nolooldog gesen iim bhad yaj ur huuhdeese elgiig n avah ve dee
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)