Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”,
“АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулжээ. Энэ ажлын хэсэгт ЦЕГ-ын 22 мөрдөгчийг багтаасан байна.
Мөн Нийслэлийн покурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгсөн аж: Улсын Ерөнхий прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэв гэж УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
16 comments
ХЗЯ-ны сайдаар МАНАН-г хамгаалагч Ц.Нямдорж байгаа цагт ямарч үр дүнд хүрэхгүй гэдгийг Ванга шиг хэлчихье .
Илрүүлээд орхих биш хариуцлага тооцохыг шшаардаж байна.
МАНАН-г анх Дорлигжавтайгаа бүрдүүлж Шударга бусын хонгил бий болгосон Нямдорж Хууль зүйн сайд насаараа хийж өөрийгөө магтлаа үр дүнд нь бүгд хулгайч болж түүний барьцаанд орсноос өөр үр дүн гарсангүй. Томчуул бүгд чөлөөтэй явж багачуул хоригддог мод дэлгэрлээ.
Эрдэнэтийн 49 хувийн хэрэг хаачсан бэ. Бага хэрэг юм болов уу..
ТОМ БАГ Ч ГЭХШИГ БУСАД НЬ ЖИЖИГ ҮҮ ТЭ? ТЭНЭГ ГАРЧИГ ӨГДӨГ ААЛЗ ВЭ
зөв байна..илрүүлээд, чанга хариуцлага тооцох, мөнгийг нь улсад хураан авах хэрэгтэй
Ажлыг шуурхай болгоход хүн хүч хэрэгтэй болох учраас хуулийн ангийн сайн оюутан болон бусад бололцоотой мэргэжлийн хүмүүсийг дайчлан ажиллах хэрэгтэй байх. Учир нь хэрэг шалгаж байна гээд маш цаг хугацаа авдаг нь /2-3жил/ асуудалтай хардлагатай.
Маш сайн байна. Хэрэг мөрдөхөд дахиад хүн хүч нэмэх хэрэгтэй. Хуйвалдаан гарахаас сайн сэргийлэх хэрэгтэй.
ШШГЕГ-ын болон шоронгийн даргаа томхон рюмк цүнх бэлдээрээй одоо таны тансаглах баяжих цаг ирлээ. Мөнгөтэй аваргууд танайхруу хошуурчгаагаад байна. Зочид буудалдаа тансаг зэрэглэлийн өрөө бэлдээрэй. Чихээ сайн ухаарай баяжих тэргүүн зэргийн аргуудыг ярьж өгнө уйдахгүй шүү.
Тэр хоёр прокурор хэргийг шалгах биш анхан шатанд нь замхаруулахаар тусгай даалгавартай очиж байгаа гэдгийг ард түмэн мэдтүгэй. Тийм шударга прокурор байдаг юм бол энэ хэргүүдээс хамаагүй том эрдэнэтийн 49 хувийг луйварчидаас ард түмэнд буцаагаад аваад өгдөө луйварчдын гар хөл үүдээ
Наад багийн бүрэлдхүүндээ ард иргэдийн төлөөллийг оролцуулаач цагдаа прокурор шүүх АТГ бүгд хуйвалдчихсан бүгдээрээ тус тусдаа хуйлгайчуудын арыг зохицуулдаг та нарт хэн итгэхийн. Ард түмний шударга төлөөллийг наад багтаа оруулж хараат бус хөндлөнгийн багийг байлцуулан шалга за.
АТГ , ЦАГДАА ПРОКУРОР ШҮҮХИЙГ ЧИНЬ МАНАН НАМ ДАМЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН АДГИЙН ЛУЙВАРЧИД Л УДИРДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
Эрдэнэтийн 49 хувийг Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн учраас хэрэг дууссан гэж үзэж байгаа болов уу. Гол нь эдгээр хэргүүдийг шалгаж дуусаад Шүүх дээр л эцсийн байдлаар шийдвэр гарна гэдгийг анхаарах хэрэгтэй Прокурор, АТГ, ЦЕГ хичнээн сайн ажиллаа гээд Шүүх яаж шийдэх боломжтой байгаа юм.
Asem gej aimaar mungu idsen ni tuiliin unen shtei ter barilga ene teree barij bhda jishee ni neg har shurup dutahad oldohgui bhad ni uchnuun undur uneer 4 .5 nugarsan uneer avj bsan estoi hair nairgui stastsan sh tei huzuugui goe uran yariataa sain shalguul ih olon yum garna shuu
Asem gej aimaar mungu idsen ni tuiliin unen shtei ter barilga ene teree barij bhda jishee ni neg har shurup dutahad oldohgui bhad ni uchnuun undur uneer 4 .5 nugarsan uneer avj bsan estoi hair nairgui stastsan sh tei huzuugui goe uran yariataa sain shalguul ih olon yum garna shuu
сайн б.а. МУ-н Е Прокурор дээрхи хэргүүдээс маш их юм гарна. Үүнийг л хийж чадвал нь МУ-д шударга ёс тогтоно. хожмын өлөр сургамж болтол нь хатуухан хга ногдуулах хэрэгтэй. Үнэндээ энэ төрийн нэрээр хулгай хийх рекэт хийж дарамтлах явдал хэрээс хэтэрлээ. ТЭД МОНГОЛЫГ ХАЙРЛААГҮЙ БИД Ч ТЭДНИЙГ ХАЙРЛАХ ШААРДЛАГАГҮЙ
Сайханбалаг тэргүүтэй,Санжын Баяр,Сангажавын Баярцогт тэр хэд яасан бэ