Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгалыг ажлын өдрүүдэд хийнэ

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан өнгөрсөн жил явагдсан устгалын ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр боллоо. Байгаль хамгаалагчдын явуулсан судалгаагаар Богдхан ууланд 73 зэрлэгшсэн нохой тоологдсон байна. 11-р сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын ажилтай холбогдуулан иргэдийг тохижуулсан буюу зөвшөөрсөн замаас өөр чиглэлээр явахгүй байхыг анхааруулж байна.

327671_sur_zurag_x974 Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгалыг ажлын өдрүүдэд хийнэДархан цаазат газарт амьтан агнах хориотой, байгаль хамгаалагчид галт зэвсэг хэрэглэх эрхгүй байдаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар хамтран мэргэжлийн анчдаар устгалыг хийлгэх гэж байна. Ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд энэ нь хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад суурин газар руу шахагдан орж ирэхгүй байхад чухал нөлөөтэй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

46409845_10216999122348232_392783993398886400_o Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгалыг ажлын өдрүүдэд хийнэ

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.