МУГЖ Д.Гүрсэд алдарт жүжигчин Жонни Депптэй хамт Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Көүтзигийн “Waiting for the Barbarians” романаас сэдэвлэсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” хэмээх кинонд дүр бүтээж байна. ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж буй гэнэ.
Кинонд МУГЖ Д.Гүрсэдээс гадна “Wonder Women” /2017/, “Ex Machima” /2014/, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6” /2013/, “Ronan-47” /2013/ зэрэг кинонд дүр бүтээсэн Холливудад данстай жүжигчин Б.Ганчимэг тогложээ. Ази хүмүүсийн илэрхийлэл болж чадахуйц төгс бүсгүй хэмээх тодорхойлолтод бүрэн нийцэж буй уран бүтээлч бүсгүй ихэд эрэлттэй байгаа сурагтай.
Монгол жүжигчид Жонни Депптэй Морокко улсад зураг авалтаа хийлгэсэн ба уг бүтээлийн төгсгөлийн буюу зангилаа хэсгийн зураг авалт өнгөрсөн аравдугаар сард явагдсан байна. Жонни Депп уг киноны гол дүрд тоглохын зэрэгцээ продюсерээр ажиллаж байгаа аж. Мөн ерөнхий найруулагчаар Киро Гуэрра ажиллаж, Роберт Паттинсон, Марк Риланс, Жоё Алвин нар дүр бүтээжээ.
Кинонд колонийн эзэнт гүрний цэргийн алба хаагч, иргэний, албан тушаалтны хоорондох харилцааны тухай өгүүлэх юм байна.
Сүүлийн үед манай улсын жүжигчид Холливудыг зорин кинонд тоглох зам нь улам өргөсөж буй бөгөөд энэхүү буухиаг ийнхүү ахмад, залуу хоёр жүжигчин үргэлжлүүлж явна.
2 comments
Ямар гоё юм бэ? Энэ хоёр жүжигчинд баяр хүргэе. Гүрсэд гавьяатын бүтээсэн дүр бүхэн маш сайхан, чин сэтгэлээсээ болсон харагддаг. Тухайлбал Нацагдорж, Баянмөнх жонон гэх мэт… Сүүлийн үед бүтээсэн сайхан монгол өвгөдийн дүрүүд.
Ямар гоё юм бэ? Энэ хоёр жүжигчинд баяр хүргэе. Гүрсэд гавьяатын бүтээсэн дүр бүхэн маш сайхан, чин сэтгэлээсээ болсон харагддаг. Тухайлбал Нацагдорж, Баянмөнх жонон гэх мэт… Сүүлийн үед бүтээсэн сайхан монгол өвгөдийн дүрүүд.