Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН-ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв.
Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.