Америкт хүмүүс нэгэн сонин зүйлийг анзаарсан байна. Фэйсбүүк рүү ороход сурталчилгаа гарч ирдэг. Тухайн хүнийг интернэтээр, гүүглээр ямар нэгэн зүйлээр хайлт хийгээгүй байхад, худалдаж аваагүй, утсан дээрээ хайж үзээгүй байхад тэр хүний хүсч байгаа зүйл нь фэйсбүүк сурталчилгаан дээр гарч иржээ. Тиймээс хүмүүс фэйсбүүк биднийг сонсдог юм байна, сонссон мэдээллийнхээ дагуу бидэнд сурталчилгаа цацаж байна гэж сэжиглэхэд хүрсэн аж.
Уг нь энэхүү мэдээлэл сурталчилгаа нь хүн ямар нэгэн юмыг хайсан үед, тухайлбал Amazon-оос хайлт хийсэн, мөн худалдан авалт хийсэн үед гарч ирдэг. Гэтэл хүмүүс тийм хайлт хийгээгүй байхад сурталчилгаан дээр өөрт нь санал болгоод байсан гэнэ. Товчхондоо хайлт хийгээгүй, харин хальт ярьсан зүйлийнх нь тухай сурталчилгааг фэйсбүүк үзүүлээд байж.
Ингээд Невиль гэх залуу нэгэн туршилтыг хийхээр шийджээ. Тэрээр нэг өдрийн турш утасныхаа хажууд муурны хоолны талаар ярьж үзжээ. Муур биш, зөвхөн муурны хоолны л тухай “Муурны хоол, муурны хоол хэрэгтэй байна. Муурны хоол бараг дууссан байна. Тэгэхээр муурны хоол хэрэгтэй юм байна.” гэхчлэн ярьсан байгаа юм. Гэтэл хоёр өдрийн дараа гэхэд фэйсбүүк дээр нь муурны хоолны тухай гараад ирсэн нь гайхалтай. Тиймээс Невиль фэйсбүүк өөрийг нь сонсож байгаад итгэхээс аргагүй болсон байна.
Тэгэхээр фэйсбүүк бидний микрофонд хакердаж орж ирэх боломж бий юу? Фэйсбүүк биднийг сонсдог гэсэн үг үү? гэсэн асуултад өгөх тодорхой хариулт одоохондоо алга.
/Илүү олон сонирхолтой, аймшигтай, инээдэмтэй, адал явдлууд, эвгүй баримтууд үзэж, элдэв зөвлөгөө авахыг хүсвэл youtuber Б.Түшигийн хуудсанд хандаж, SUBSCRIBE дарж нэгдээрэй./
Я.ХУЛАН
2 comments
medeeziin hereg sonsozl baigaa tegeed yu oloh ym
hhhh