АНУ-д дэгдээд буй гал түймэр Калифорни мужийн Парадайс хотыг бүхэлд нь үнсэн товорго болгоод буй билээ. Тус түймэр Лос Анжелос хотод ч дэгдээд буй бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй түймэр энэ ажээ.

Калифорни мужаас нийт 300 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус түймэрт олны танил алдартнууд ч мөн өртсөн байна. Тухайлбал Кардашианы гэр бүлийнхэн болох Кэйтлин Женнер, Клое Кардашиан, Ким Кардашиан, Кени Вест, Куртни Кардашиан, Кайли болон Кендалл Женнер нарын байшин түймэрт өртсөн бөгөөд тэд аргагүйн эрхэнд байшингаа орхин нүүв.

Мөн дуучин Лэди Гага, жүжигчин Орланда Блүүм, Жүжигчин Жерард Батлер, Майли Сайрус, Жессика Симпсон зэрэг алдартнууд байшингаа орхин нүүсэн бөгөөд одоогийн байдлаар 50 орчим хүн түймрийн улмаас амь насаа алдаж 100 орчим хүн сураггүй алга болсон байна.

By updown

One thought on “Кардашианы гэр бүл түймэрт өртжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн