09:00 цагт: МҮХАҮТ-д “Дэлхийн Чанарын өдөр-2018” арга хэмжээ болно. Энэ үеэр “Экспортод чанарын дэд бүтэц бэлэн үү” хэлэлцүүлэг зохиогдох бөгөөд Үндэсний чанарын шагнал хүртсэн ААН, бүтээгдэхүүнийг зарлана.
09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн зарим асуудлаар санал солилцох сэтгүүлч, хуульчдын уулзалт-ярилцлага болно.
09:30 цагт: МУБИС-д “Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр сургалтын багаж төхөөрөмж, гарын авлага хүлээлгэн өгөх ёслол болно.
10:00 цагт: НМХГ-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: Хан-Уул дүүргийн VII хороонд хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг өргөжүүлэн байгуулсан “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв”-ийн нээлт болно.
11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 10 сарын байдлыг танилцуулна.
12:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад нэгдсэн шалгалт оруулах болон бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар Төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ. “
Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт: МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс “АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг” сэдвээр мэдээлэл хийнэ.
13:00 цагт: “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөвөөр, шуурхай шийдвэрлэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.