Манай орны улс төржилт Виферон лааны эргэн тойронд өрнөв. Өнгөрсөн өдрүүдэд эрүүл мэндтэй холбоотой нэг асуудал өрнөсөн нь Виферон лааг хүүхдэд хэрэглэж болох эсэх талаар байв. Эрүүл мэндийн даатгалын сангаас “Виферон” лааны үнийг 80 хувь хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд, ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн гэх. Салбарын сайд Д.Сарангэрэл сайд мэдээлэхдээ “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа.” гэсэн. Тэгвэл АХБ-наас дараах албан ёсны “Мэдэгдэл”-ийг гаргажээ.
2 comments
Сарангэрэл схйд ашиг сонирхолын зөрчилтэй байгаа нь түүний хийсэн мэдэгдлээс харагдлаа.
Сарангэрэл схйд ашиг сонирхолын зөрчилтэй байгаа нь түүний хийсэн мэдэгдлээс харагдлаа.