Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны таван давхраас энэ сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед арван настай хүүхэд унаж амиа алджээ. Өндрөөс хүүхэд унасан тухай дуудлагыг хүлээн авсан даруйдаа цагдаагийнхан хэргийн газарт очиход хүү өөрийн амьдардаг байрныхаа таван давхраас унаж нас барсан байжээ.
Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Амиа алдсан хүүгийн эцэг, эх нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага хүүхэд нь байж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.