Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дээгий: Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан – updown.mn

Дээгий: Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан

Монголын хөвгүүдийн хамтлагийн анхдагчдын нэг болох “Номин талст”-ын залуус төр нийгмийн зүтгэлтнүүд болж, урлаг уран сайхны ажлаа хойш тавиад цөөнгүй хугацааг үдэж байна. Бага залуу насандаа охидыг төдийгүй үеийн хөвгүүдээ ч байлдан дагуулж, шуугиулж явсан тэд гэр бүлийн амьдрал зохиож, цаг хугацаа өнгөрөх тусам хувийн аж амьдралдаа түлхүү анхаарах болсон нь аргагүй биз ээ.

Номин талст хамтлаг 2012 онд хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтыг хийсэн ч  дахин нам жим амьдралаа үргэлжлүүлэв. Урлагаас улс төрийг илүүд үзэх болсон тэдний дундаас сүүл мушгин намд элсэж орсон дуучин Дээгий буюу Т.Дэлгэрмөрөн л урлагаас хөндийрөх бодолгүй явна. Тэрээр “Энэ хүмүүс хаана явдаг бол оо? Хөөе та нар хаа явна аа нөгөө хамтлаг мамтлаг яасан бэ? Күйээ нээрээ ёстой хачин хүмүүс юм аа юу хийгээд яваа юм бүү мэд. Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан ёстой хачин юм аа ккк. Энэ хүмүүс хаа явааг нь мэддэг хүн байна уу?” хэмээн сураг тавин байна.

Төр үймээнтэй, түмэн олон бухимдалтай энэ үед хамтлагийн гишүүд магадгүй суудлаасаа хөндийрөх завгүй ажиллаж сууна уу, эсвэл нас намбандаа, ямба төрхөндөө байя гээд урлагаас нэг мөр хөндийрөв үү гэдгийг бидэнд, хамтлагийн эрхэм андад нь цаг хугацаа харуулах биз ээ.

7 thoughts on “Дээгий: Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан

  1. w 2018-11-10 12:26 at 12:26

    ene nuguu nomin talstin oimsond havchuulagddag gar mun uu?

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-10 13:25 at 13:25

      Ataarhuu sda ve

      Хариулах
  2. Зочин 2018-11-10 20:56 at 20:56

    Боловсролгүй махан толгой

    Хариулах
  3. Батнаа 2018-11-10 21:25 at 21:25

    Дээгийд амжилт хүсье. Чи эр хүн шүү , Чиний зүрх сэтгэл аливаад хандах хандлага бусадтай харилцах харилцаа ,найз нөхдүүдэд чинь баярлаж явдаг шүү .

    Хариулах
  4. БОЛЬ ДОО 2018-11-11 10:31 at 10:31

    ЧИ МИНИЙ ОХИНД БЭЛЭГ АВЧИРСАНГҮЙ АХИЖ ХАМТРАХГҮЙ ГЭЭД Л БАЙСАН.БИ БУРУУ САНАЖ БАЙНА УУ?

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-13 09:52 at 09:52

      harin tgd bsn

      Хариулах
  5. Нэргүй 2018-11-13 10:29 at 10:29

    харин тэгж мэгээч

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн