Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолдсон тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад 10.17-ны өдрийн 13:00 цагт иржээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.04-ний өдрийн 10:48 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Далан” гэдэг газраас /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км-т/ цогцсыг голын мөсөнд наалдаж хөлдсөн, хөвсөн байдалтай олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.