Биатлоны дөрвөн удаагийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин Александр Тихонов өөрийн цахим хуудаснаа тамирчид улс төрд орох нь буруу гэж өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. “Оросын спортын уналт 50 мянгын торгууль ногдуулах заалттай допингийн тухай хуулийг баталснаас эхэлсэн шүү дээ. Олимпийн тамирчдыг намын жагсаалтаар төрийн думд оруулдаг системийг эргэн харах цаг аль хэдийн болсон.
Өөрсдийнхөө л ажлыг хийцгээ. Та нарт төрийн думд хийж чадах зүйл байхгүй. Тамирчид ийм сайн хууль баталлаа гэж би сонсоогүй. Индэр дээрээс ч та нарын царайг харж байгаагүй. Та нар цахим сүлжээнд л сайн ажилладаг байх” хэмээн улс төрд орсон тамирчдыг хатуухан шүүмжилсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-ын төрийн думд Владислав Тредяк, Вечислав Фетисов, Ирина Роднина, Александр Карелин, Светлана Зурова, Светлана Коркина зэрэг олимпийн аварга тамирчид байдаг юм байна.
Эх сурвалж: http://handofmoscow.com
6 comments
mongoliin uls turd yamarch medleg bolovrolgui buhchuud duuren bn
харин тиймээ
яг үнэн бөхчид упс төрөөс зайлсан бай даа батэлий сүрбат батточиго нар болой
battulga d zoriulj helsen yum bishuukkkk
battulga jolooch nardaa neg urshuul uzuulnee geed hutsaad bsan yasn be,erne yu hiisiin be,shal demii muu lalart sanalaa ugjee harmsaj bn.dahij gargahguie
yag unen. yu ch medehgui nuhduudiig gargaad tavichdag tegeed ajil neheed bdag ulsuud bnaa bna