Өвөрмөц барилга байгууламжаараа дэлхий нийтийг гайхшируулдгаараа алдартай хятадууд удахгүй бас нэгэн томоохон төслийг дуусгах гэж байна. Шанхайгаас холгүйхэн хаягдсан карьер дээр нэгэн өвөрмөц шинэ зочид буудал ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж. Амралтын энхүү төвийн хамгийн доод талын хоёр давхар нь 225 сая фунт стерлингээр баригдсан бөгөөд усан дор оршдог гэдгээрээ онцлогтой. Төслийн хүрээнд түүнчлэн хүрхрээтэй шилэн гүүр, спортын хэд хэдэн төв баригдахаар төлөвлөжээ. Энэхүү гайхамшигт бүтээлийг хармаар байна уу.
10 жилийн турш баригдсан энэхүү барилга 11 сарын 15-нд буюу ердөө хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Таван одтой зочид буудлын энэхүү барилга нь 18 давхар бөгөөд Сунзянь дүүргийн Тяньмашань уулын бэлд оршдог. Хөлбөмбөгийн таван талбайтай дүйцэхүйц хэмжээтэй уг карьер Шанхайн баруун урт хязгаараас 35 км-т байрлана.
InterContinental ShanghaiWonderland зочид буудлын захиргааны төлөөлөгчийн тэмдэглэснээр үйлчлүүлэгчид нээгдсэн өдрөөс нь эхлээд өрөө авч болох гэнэ. Өрөөний түрээсийн үнэ 3325 юаниас эхэлдэг юм байна. Хавцал дээр байрлах энэхүү өвөрмөц барилга дээд талын хоёр давхар нь газар дээр байрладаг бол хамгийн доод талын хоёр давхар нь усан дор оршдог. Доод талын давхрынхны хувьд цонхоороо л загас жараахай, усны ургамал харж баясах боломжтой. Спа амралт, ажил хэргийн уулзалт, хурлын заал зэрэг бүх зүйл бий.
Эх сурвалж: Big picture