Зөвлөлт Холбоот улсаас гаралтай иргэн Феликс Кижнер АНУ-д болох завсрын сонгуулийн үеэр Флорида муж улсын Санни-Айлс-Бич хотын зөвлөлийн суудлын төлөө өрсөлдөх аж. Тэрбээр өөрийгөө АНУ-д сонгуулийн кампанит ажил явуулж буй орос хэлтэй цор ганц улс төрч юмуу тэдгээр цөөхөн улс төрчдийн нэг нь байж магадгүй хэмээн “ТАСС” агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Одесс мужид төрсөн тэрбээр 1979 онд гэр бүлийн хамт Америк руу цагаачилжээ. “Биднийг Нью-Жерси мужид ирэх үед би 11 настай байсан. Тэр үед англи хэл мэддэггүй байсан” гэж тэрбээр хэлсэн байна. Зөвлөлт Холбоот улсыг орхин явах үед түүнийг болон гэр бүлийнхнийг нь иргэншлээс хассан байна. Кижнер дунд сургуулиа Нью-Жерси мужид төгсөж тэндээ томоохонд тооцогддог Ратгерсын их сургуульд маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан нэгэн аж.
МОНЦАМЭ