ЖДҮХС-гаас зээл авсан баримтууд дэлгэгдэх үеэр АТГ дөрвөн хүнийг саатуулсан. ХХААХҮ-ийн яамны ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат хоригдож байгаа юм. Өнөөдөр (2018.11.06) АТГ дахин баривчлах ажиллагаа явуулж ус сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг саатуулжээ.
Баривчилгаа Чингисхаан нисэх онгоцны буудалд болсон байна. Б, Н нар Турк Улс руу албан томилолтоор яваад эх орондоо ирэхдээ ийнхүү баривчилсан бололтой. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат баривчлан шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: polit