Хятадууд энэ оны сүүлч гэхэд уян ухаалаг гар утас худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Уг гар утасны дэлгэц 7,8 ямх хэмжээтэй болохоор гар утас гэхээсээ илүү планшет гэж нэрлэж болохоор аж. Харин нугалаад л жижигхэн гар утас болоод халаасанд багтчихна.
Шинэ төхөөрөмж FlexPai хэмээх нэртэй. Үйлдвэрлэгчийн ярьж буйгаар 4:3-ын харьцаатай 1920х1440 хэмжээтэй бүрэн хэмжээний өнгөтэй уян дэлгэц нь 0-180 градус өнцөг үүсгэн нугаларч чадах гэнэ.
Уг гар утсыг 200 мянган удаа нугалж, дэлгэж болно. Үүнээс гадна хэрэглэгчид Water OS 1.0. үйлдлийн системд нь дасахаас өөр аргагүй юм байна.