Парламент Намууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 76 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Одоо 15.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх юм.
Хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. 48 цагийн хугацаа маргааш өглөө дуусна. Бүлгийн хурлын дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулах хуулийн заалттай. Эдгээр байнгын болон дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхдээ нууц санал хураалт явуулдаг. УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл олгосон нь асуудалд буруутгаж байгаа юм.
1 comment
бУРУУтайнь тодорхой байна Их хурлаас явуул