Гурван настай жаахан охин монгол эмч нарын буруугаас дөрөв дэх удаагаа хагалгаанд орохоор БНСУ-ыг зорихоор болжээ. Олон удаагийн хагалгааны зардал, визийн мэдүүлэг гаргуулах, дээр байнгын гуурсаар амьсгалж буй охиноо асрах, арчлахад залуу гэр бүл байдгаа шавхаж зүтгэсэн. Одоо дөрөв дэх удаагийн хагалгааг хийлгэхийн тулд ард түмэндээ хандахаас аргагүй боллоо хэмээн ярьж байна.
Охины аавыг Н.Батхуяг, ээжийг Б.Оюун-Эрдэнэ гэдэг. Охин Б.Тэргэл нь төрөлхийн зүрхний гажигтай төрсний улмаас 2015 онд сар гаруйхантай байхдаа анх хагалгаанд орсон байна. Үүний дараа шаталсан болон үечилсэн хоёр удаагийн хагалгааг солонгос эмч нар хийж, бүрэн эдгэрсэн гэсэн оноштой эх орондоо баяр хөөртэй иржээ. Монголд ирсний дараа охин вирусын гаралтай ханиад хүрч эмнэлэгт хэвтэхдээ эмч нарын буруугаас хүчилтөрөгчийн дутагдалд орж тархины гэмтэлтэй болсон байна.
Үүнээс үүдэн залуу гэр бүл өдгөө Б.Тэргэл охиноо дөрөв дэх удаагийн хагалгаанд оруулахаар БНСУ-ыг дахин зорих гэж буй юм. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг. Бас сайхан сэтгэл унтдаггүй гэж үг бий. Монголчуудын сэтгэл зүрхэнд бие биедээ туслах, нэг нэгнээ хайрлах халуун дулаан сэтгэл ямагт дүрэлзэж байдаг билээ. Та тэдэнд туслахыг хүсвэл ХААН банк дахь 5091136063 / охины ээж Б.Оюун-Эрдэнэ/ тоот данс , 95006686 дугаарын утсаар холбогдоорой.
Хаан банк 5091136063 Б.Оюун-Эрдэнэ (Б.Тэргэл охины ээж) Утас: 9500-6686
[fbvideo link=”https://www.facebook.com/enter.mn/videos/2368011316559533/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
1 comment
EMD iin mungiig uridchilan sergiileh uzleg nertei huvaaj idehiin orond ene ohind hagalgaanii zardliig ni ug.Tsaashid hagalgaanii daraah buh zardliig edgertel ni gem buruutai emch naraar ni tuluul.EMY anhaaral tavi.