Нийслэлийн Цагдаагийн Газар иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зорилгоор иргэдийн санал хүсэлт хүлээн авах зөв залуус группийг нээв.
Нийгэмд соёлгүй, бүдүүлэг, буруу, ёс бус үйлдэл бүрийн цаана гэмт хэрэг нуугдаж байдаг. Үүнээс болж хэн нэгэн гэмгүй хүн хохирч, элэг бүтэн гэр бүл салж, бяцхан хүүхдүүд нулимстай үлддэг нь гашуун үнэн.
Энэ оны эхний 10 сарын байдлаар Нийслэлийн Цагдаагийн Газарт гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл 102 тусгай дугаарын утсанд өдөрт 1200-1300 дуудлага, хүлээн авч, жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас барж, 22422 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Иймээс иргэдийн эрх зүйн боловсролыг хэрхэн дээшлүүлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зөв хандлага, зөв үйлдэл бүрийг түгээхийг Нийслэлийн Цагдаагийн Газраас уриаллаа.
Доорхи линкээр орж зөв залуус группт нэгдэх боломжтой юм байна.
https://www.facebook.com/groups/354709048613738/