Корпорэйт Конвеншн төвийн Эвент Холл хурлын танхимд

09:00 цагт “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулган эхэлнэ. Уг чуулганаар Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн илтгэл тавигдах бөгөөд инновацийн үзэсгэлэн гарна.

Туушин зочин буудлын Соёмбо танхим

09:30 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга болно.

МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд

10:00 цагт Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан “XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот хурлын танхимд

11:00 цагт “Банкнаас бусад санхүүгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 12:30 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20,000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Novotel зочид буудалд

14:30 цагт “Хүрээлэн-Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгээс “Говийн 5 гайхамшиг” шинэ төслийнхөө нээлтийг хийнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн