CNN теле сувгийн улс төрийн тоймч Ана Наварро шууд эфирийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр ч удаа “арьс өнгөөр ялгаварлагч гахай” гэж дууджээ. Үүнд MediaITE хэвлэл анхаарал хандуулсан байна.
“Трампыг арьс өнгөөр ялгаварлагч гэж үздэг хүмүүсийг бүлэгт намайг оруулчихаарай. Түүний бодлоор бол мексикчууд гэмт хэрэгтнүүд, хүчирхийлэгчид, Харин Сальвадор, Гаити бол бурхан мартсан нүх юм. Тэр бол арьс өнгөөр ялгаварлагч гахай” хэмээн тэрбээр хэлсэн байна. Хөтлөгч түүнд анхааруулаад байхад л Наварро бүдүүлэг үг хэллэгээ давтан хэлээд байсан аж.
Эх сурвалж: MediaITE