Цаг хугацаагаар аялна гэдэг бидний сонирхлыг татдаг сэдвүүдийн нэг яах аргагүй юм. Харин сүүлийн үед цаг хугацааны аялагч гэж өөрийгөө зарласан хүмүүс эрс нэмэгдэх болжээ.
Тэгвэл тэдэнд итгэх үү, яах вэ? Орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд одоохондоо хүмүүсийг ирээдүй цаг руу аваачих, эсвэл өнгөрсөн үе рүү буцаах цаг хугацааны машин бүтээж амжаагүй л бол. Харин бидний ирээдүй үеийнхэн үүнийг аль хэдийнэ бодоод олчихсон, цаг хугацаагаар аялж яваа ч юм бил үү.
Жеймс Оливер хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн эр цаг хугацааны аялагч бөгөөд 6491 оноос хүрч ирсэн гэж өөрийгөө танилцуулжээ. Тэрхүү эрийн хэлж буйгаар цаг хугацааны машин нь эвдэрсэн тул манай эринд гацсан хэмээжээ.
Иймэрхүү өвөрмөц хачирхалтай үзэгдлийг судалдаг Apex TV Оливерийг худал яриа илрүүлэгчинд оруулж шалгахаар шийджээ. Гэтэл өнөөх эр эхнээсээ дуустал нэг ч худал үг хэлсэнгүй.
Эхлээд түүнээс үнэхээр цаг хугацааны аялагч мөн үү гэж асуужээ. Харин тэр итгэл төгс тийм гэж хариулж, худал яриа илрүүлэгч ч үнэн хэмээн баталсан байна.
Жеймс дэлхийгээс өөр гарагт, тодруулбал, нарнаас цааш амьдардаг гэсэн аж. Энэ эрийн аялга нь Бирмингемийн иргэдийн яриатай маш төстэй байв. Тэрбээр гадаадын судалгааны агентлагт ажилладаг бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүх, соёлыг судалдаг гэжээ.
Түүний ажлын үүрэг даалгаварт шинэ гараг, экосистем, төрөл хайх зэрэг багтдаг аж. Оливерын хэлснээр ертөнцөд хүмүүсээс илүү ухаантай амьдралын хэлбэрүүд байдаг гэнэ. Тэрбээр дэлхийн цаг уурын дулаарлаас болж дэлхий илүү халуун болно гэж анхааруулсан байна. Үүнийг эрдэмтэд ч хэлдэг бөгөөд Оливерын хувьд илүү шинэлэг зүйл хэлсэнгүй.
Харин дэлхийн дулаарлын аюул заналхийллээс зайлсхийхийн тулд тэрхүү эр АНУ-ын засаг захиргааг нүүрсхүчилийн хийн ялгарлаа багасгаж, Парисын хэлэлцээртээ эргэн нэгдэхийг уриалжээ.Оливер харь гарагийнхан дундаа олон найз нөхөд, танилтай аж.
Эх сурвалж: Lifter
Бэлтгэсэн updown.mn