АНУ Сирид хатуу сануулга болгон тус улсын Ерөнхийлөгч Асадын мэдэлд буй агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгчээ. Сирийн одоо байгаа байлдааны хүчний агаарын хөлгийн тавны нэг хувийг устгасан байна. Энэ талаар Пентагоны тэргүүн Жим Маттис “Олон улсын хуулиар хориглосон химийн зэвсгээр Асад гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж байгааг АНУ зүгээр хараад сууж чадахгүй гэж Ж.Маттис хэлээд “Асадын нисэх онгоцнуудын 20 хувийг пуужингаар цохилт өгөн устгасан. Сирийн засгийн газар дахин химийн зэвсэг хэрэглэхийг АНУ тэвчихгүй” гэж мэдэгджээ.
Америк өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сирийн “Шайрат” агаарын цэргийн хүчний баазад 59 “Tomahawk” пуужингаар цохилт өгсөн юм. Сирийн Ерөнхийлөгч Асадын армийн сөнөөгч онгоцууд босогчдын хяналтад байдаг Идлиб мужид химийн зэвсэг ашиглан дайралт хийхдээ тус баазыг ашигласан гэж Пентагон үзэж байна. Сирийн Ерөнхийлөгч Асад энэ сарын 4-нд цөмийн зэвсгийн туршилт болгож гэм зэмгүй 89 хүний авч одсон юм.