2018 он гарснаас хойш шатахууны үнэ дөрвөн удаа өөрчлөлт орж  тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж эхэлсэн.  Байсхийгээд л шатахуун түлшний үнэ 100-250 төгрөгөөр нэмчихдэг. Үүнийг эсэргүүцэж өнөөдөр /2018.11.05/ иргэд Төрийн ордныг тойрон автомашинтай жагсаж байна. Уг жагсаал бага үд буюу 11 цаг хүртэл үргэлжлэх юм.

 АИ-92 бензин өнгөрсөн аравдугаар сард хоёр удаа нэмэгдсэн. Тухайлбал, аравдугаар сард 1730 төгрөгийн үнэтэй байсан АИ-92 бензин тухайн сард 1885 төгрөг болж, 155 төгрөгөөр нэмэгдсэн бол одоо 1990 төгрөг болж, нийтдээ 260 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.

Жагсагчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцэн, жагсаал хийх хүсэлтийг тавьж, зөвшөөрөл авсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн