Христийн шашин нь жүүдийн шашнаас салбарлан гарч ХТ-ын I зуунаас эхлэн өөр өөр тусдаа шашин гэж үзэх болсон байна. Цөллөгдөн өрнөдөөр тархсан жүүдүүд шашнаас бусад бүх зүйлд аажимаар уусан эртний грекийн соёлд нэгдсэнээр христийн шашныг үүсэхэд нь суурь болж өгчээ. Жүүдүүд олзлогдож ирэхдээ дарлал боолчлолоос чөлөөлөх аврагч ирнэ гэх домог яриатай итгэл, сүсэг бишрэл нь хүчтэй байсныг христийг шашин өөртөө ашиглахын дээр өөр бусад улсуудаас олзлогдон ирсэн хүмүүс ари шүтлэгтэй байсан ч олзлогдсон боолчууд болсон тул өөрсдийн зан үйлийг хийх боломж үгүй нь христийн шашинд ороход нь нөлөөлж байв. Христийн шашин хөгжих явцдаа өөрийн эхээ авсан хуучин гэрээний шашинд дайсагнан тэднийг эсрэг дан ганц шашны бус жүүдийн эсрэг үзэл семитизм гэгчийг санаачлан өрнөдөд аймшигт сэдлийг дэврүүлэн олон зуун жилээр шашны болон үндэстнийх нь хувьд дарамтад оруулсан юм *Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө*гэдэг шиг. Христийн шашинг нийтэд хүртээмжтэй болгоход грекийн соёлд уусан нэгдсэн жүүд ламтан Тарсын Паул гэгч санаачилсан бөгөөд жүүдийн шашны хөвч таслах, мацаг барих гэх мэт хатуувтар ёс дэгийг авч хаясанаар олны дэмжлэгийг хүртсэн бол ядууст хандсан бодлого нь улам их бишрэн шүтэгчтэй болгожээ.
Христ шүтэгчидийн дотор грек, ром, египет, еврей угсаа гарвал харгалзахгүй нэгдэж эхэлсэнээр олон дагалдагчтай болсон ч хэллинжсэн жүүдүүд олноор эгнээнд нь нэгдээгүй байна. Учир нь тэдний хоорондын үзэл баримтлалын ялгаа байсныг харуулдаг. Хуучин гэрээнийхэн Христийг жүүдийн бурханы хүү гэж үздэггүй бөгөөд аврагч нь ирж яваа гэдэг байв. Тиймээс хуучны зөнчийн айлдаж байсан аврагчийг таниагүй тул жүүдүүд нүгэлтэнд тооцогджээ. Харин Христийн шашныханаар бол хуучин гэрээний буруу номлолыг залруулахаар Бурханы хүү мөнх бусын дүрээр хүмүүсийн дунд амьдрахаар ирсэн гэдэг. Христчүүдийг төрийн шашныг эсэргүүцэж төр улсад нь аюул учруулж байснаас тухайн үеийн ромын эзэн хаад мөрдөн хавчиж тэдний нууц нийгэмлэгүүдийг илрүүлж үй олон хүнийг цаазлан хороожээ. Үүнд христчүүдийн жүүдийн шашнаас хуулбарласан шантрахгүй тууштай байх зарчмыг барьж чадсанаар тэсч үлдэж чадсан байна. Гэсэн ч эргээд Ромын эзэнт гүрэн сулран доройтох үйл явцад христийн шашныг ашиглан эргэн нэгтгэх захирах оролдлогыг эрх мэдэлтнүүд хийж байжээ.
Христийн шашин өрнөдөд жүүдүүдээр дамжин олон төрлийн бурхан шүтдэг байсан Ромд дэлгэрч байр суурь хөгжлийнхөө замыг ийнхүү олжээ. Грекийн сонгодог философын үзэл санаанаас хачир хийж, жүүдийн хуучин гэрээнээс засварлан хуулбарласан христийн шашны анхны Евангалин судар II зууны сүүлчээр зохиогдожээ. Христ шүтлэгт зарим хаад өмнөх ари шүтлэг буюу бөөгийн зан үйлд талтай ханддаг байсан ч удалүй христийн ортодокс нь ялсан юм. ХТ 98-375 он хүртэл үргэлжилсэн Хан улс болон өмнөд Хүннү нарт бут цохигдсон Умард хүннү нарын их нүүдэл бүдүүлэгүүдийн олон овог аймгийг ромд шахаж оруулсан нь ромын эзэнт гүрнийг нуран унахад дөхөм болсны зэрэгцээ тэдгээр овог аймгуудын зовлон зүдгүүр ч Христийн шашинд итгэх итгэл үнэмшилийг нь хүлээх болсон бас нэг шалтгаан байв. Гэсэн ч тэдгээрийн зарим хэсэг нь бөөгийн зан үйлтэй хэвээр байжээ. Ромд ХТ тооллын 330 онд Константин хаан ширээнд сууж Христийн шашныг төрийн шашин болсноор сүм нь хаанд төрийн эрхийг үлдээж бурхан шашинтай холбоотой бүх асуудлыг өөрийн мэдэлд авчээ.
Тухайн үеийн сүм хийдүүд дор бүрнээ хамба ламаа сонгодог байсан бол шашин нь төрийн болсноор хамба ламын эрх мэдэл өсөн нэмэгджээ. Гэсэн ч энэ нь тэдний хувьд тайтгарал байсангүй эзэнт гүрэнд хамгийн их үймээн дэгдээсэн үзэл сургаалуудын тэмцлийн үе байжээ. 410 онд Аларк хааны удирдлагаар готууд болох герман овог аймгууд Ромын хотыг эзлэн авсанаар 50 гаруй жилийн гэхэд дараа эзэнт гүрэн түүхэн 800 жилийнхээ дараа унах болсон байлаа.
Энэхүү үйл явцыг христ шүтлэгтнүүд нүгэл хилэнцийнхээ төлөөс гэж үзсэн бол ари шүтлэгтнүүд эсрэгээр хуучин бурхныг үгүйсгэсний улмаас ромын гол бурхан,бурхдын хаан Юпитер ивээлээ үзүүлэхээ больсон гэж үзэж байв. Харин энэхүү тохиолыг ХТ-ын IV зууны дунд үед амьдарч байсан Августин /ХТ 354-430 он/ христэч үзэлд тулгуурлан “Тэнгэрийн гүрэн” хэмээх 22 боть зохиол бичсэн нь төрөөс тусдаа сүм гэсэн гол сэдэв нь нөлөө бүхий байж Католик философийг анхлан боловсронгуй болгосон бөгөөд энэ нь дундад зууны үед хүртэл хамгийн чухалд тооцогдож байв. Августин нь христийн католик шүтлэгийн томоохон төлөөлөгч төдийгүй өөрийн амьдралаар сүсэгтнүүдэд үлгэр болж байсан шашны алдартай философич юм. Түүний зохиолд хүн бүр засагт захирагдах хэдий ч бурхан хамгаас илүү эрхтэй харин бурхны үгийг сүм хийдийн номлогч нар дамжуулан олныг зөв зүйлд удирдан чиглүүлж нүглээс чөлөөлж бурхдын хотыг бүтээнэ, нүгэлтнүүд шүүлтэд орж харин зовогсод мөнхийн улс болох диваажин гэж болохоор газар сайхан амьдрана гэх утга санааг агуулдаг байна. Үүнээс хойш эртний Грекийн философиоссанаа авч эхлэсэнээр христийн шашин филосиофийг үзэл сурталынхаа зэвсийг болгож дээрх байдал маш удаан үргэлжилсэн юм. Мөн үүнтэй зэрэгцэн Амброс /ХТ 340 н/ Жэром /345-420 он/ гэсэн хоёр хүн христийн шашинд чухал үүрэг гүйцэтгэжээ. Амброс эзэн хааны суудлын төлөөх тэмцэлдээн дунд тэрхэн чөлөөнөөр гарч ирсэн ари шүтлэгт бяцхан хааны эх Юстинатай муудалцаж тэдэнд зориулсан мөргөлийн газар өгөхгүй хэмээн эсрэгүүцэн өөрийн дэмжигчидийн хамт хатуу зогссон бол удаад нь жүүдийн сүм хийдэд санаатай гал тавьсан байсныг хожим энэхүү зардлыг төлөхийг шаардсан хааны тушаалыг биелүүлэхгүй гэж зүтгэжээ. Харин эзэн хаан энэхүү байдлыг дэвэргэхгүйг хичээснээр Амброс амжилт олж шашны удирдлагын үйл хэргийг төрд хүчтэй болгох үйлсийг бүтээсэн байна.
Сүүлийн хүн Жером хийдэд шавилах үзэгдлийг хөгжихөд нөлөөлсөн анхдагч болж, хожим тэд гурвуулаа гэгээнтнээр өргөмжлөгджээ. Католик философи бүхий Христийн шашиныг өргөн хүрээтэй тархахад нөлөөлсөн хүчин зүйлүүд нь үүгээр хязгаарлагдаагүй билээ. ХТ-ын VI-р зуунаас X-р зуун хүртлэх түүхэнд харанхуй үе хэмээн нэрлэгдсэн тэр цаг үед өрнөдын улс орнууд аажмаар христийн шашинд орж байсаншалтгаан нь байнгын дайн дажин, үймээн самуун болж байсан нь эзэнт улсын гэгээрэл соёл шинжлэх ухаан,гэгээрлийг уналтанд оруулж боловсролгүй бичиг үсэг мэдэхгүй хүмүүс газар сайгүй ихссэнбайна. Харин энэ үед христийн номлогч нар хаа сайгүй хэрэн явж номлол айлтгаж байсан нь христийн шашинд ихээхэн амжилт олоход нь туслажээ.
Харанхуйн зуунд эрдэм мэдлэг зөвхөн сум хийдийн лам нарын үйл хэрэг болж тэд ч үүргээ сайн биелүүлж боломжийн хэрээр хуучин мэдлэгийг хадгалан үлдэж чадсан байна. Харанхуйн зуун төгсөж дундад зуунтай залгах үеэс өвдөл цөвдөл болсон эрдэм мэдлэг хаа хол зайдуу газар нутгаас гарч ирэх болж үүнд Ирландчууд тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь түүхэнд үлджээ. Өрнөдөд сүмийн үйл явц алгуур үргэлжилсэн нь IV зуунд шавилах хөдөлгөөн хөгжих хэв маяг тавигдсан бол хожуу VI зуунд Гаал буюуодоогийн Францийн газар нутаг мөн Ирландад хийдүүд байгуулагджээ.Тэдгээр хийдэд шавилан гэлэн болох хөдөлгөөнийг сүм хийдийн ноёрхолд бүрэн оруулж чадсан анхдагчаар Бэнэдикт хэмээх хүн тодорч тэрээр ХТ-ын 520 онд нэгэн хийдийг үндэслэн байгуулж хожим түүний нэрээр Бэнэдиктийн бүлгэм гэж гарчээ. Мөн өөрөөс нь салбарлан гарсан урсгалууд өөрсдийн дураар аашлан лам нарын аж төрөх ёстой ерөнхий зарчимуудыг гутааж байснаас тэрс үзэл хэмээн цоллож жүүдүүдийн адил дардаг байв. Христийн шашин үүсэн, хөгжих явцдаа томоохон католик шүтлэгийн алдартай номлогч нарыг олныг төрүүлсэн бол олон арван урсгал чиглэл болон задарч байсан юм