Италийн цагдаагийн газарт хоёр тонн гаруй мансууруулах бодис илрүүлж, Италийн мафид хэдэн арван сая еврогийн хохирол учруулсан үнэт ажилтан байдаг.
Энэ бол Почо нэртэй мансууруулах бодисын багийн жек рассел терьер үүлдрийн нохой юм. Почо хамгийн сүүлд долоо хоногийн өмнө нууц байрнаас 30 килограмм кокаин илрүүлжээ. Үүнээс өмнөхөн хүүхдийн тэжээлийн лонхонд хуурай сүү болгон далдалж хийсэн кокаин илрүүлж байсан юм.
Тиймээс ч мансууруулах бодисын худалдаачид Почогоос салахын түүс болдог аж. Нэгэн удаа тэд №1 дайсандаа хортой махан таташ тавьж өгсөн боловч нохой үнэрлэчихээд л тоолгүй яваад өгчээ.
Харин одоо уурлаж бухимдсан мансууруулах бодисын худалдаачид энэхүү бяцхан нохойн толгойг олж ирсэн хүнд 5000 еврогийн шагнал амлаж байна. Нохойг хөлбөмбөгийн талбайгаас холгүйхэн амьдардаг нэгэн эмч гөлөг байхад нь худалдан авч, Аргентины алдарт хөлбөмбөгчин Эсекэль Лавессигийн нэрээр нэрлэжээ.
Гэвч хүү нь нохойн үсний харшилтай байсан тул уг нохойд цагдаад өгөхөөс өөр арга байсангүй. Почо цагдаагийн албанд есөн жил ажиллаж байгаа бөгөөд жилийн дараа тэтгэвэртээ гарах юм.
Эх сурвалж: Notricieros Televisa
Бэлтгэсэн updown.mn