Францын нэгэн нийтийн тээврийн жолооч тэргэнцэртэй иргэнд зай тавьж өгөөгүй зорчигчдыг бүгдийг нь буулгасан хэрэг гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Франсуа Ле Берре автобусанд суух гэтэл хэн ч түүнийг дотогш оруулахыг хүсээгүй байна.

Үүнийг жолооч анзаарч, маш их уурлан бүгд зорчигчийг буухыг шаарджээ. Тэгээд ч жолооч автобусаа огт хөдөлгөөгүй тул бүгд буухаас өөр аргагүй болсон байна. Энэ бүгдийн дараа тэрбээр тэргэнцэртэй иргэнд хандан “Та сууж болно. Бусад нь дараагийн автобусыг хүлээнэ биз” гэж хэлсэн аж. Ийнхүү Ле Берре нийтийн тээвэрт суух боломжтой болж, жолооч цорын ганц зорчигчтойгоор чиглэлдээ гарчээ.

Энэ үйл явдлын тухай мэдээлэл Twitter-т 10 мянга гаруй лайк авч, олон хүн зорчигчдыг шүүмжлэн жолоочийг сайшаасан байна. Парисын нийтийн тээвэрт тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан 1-2 суудал зайлшгүй байдаг.

By updown

6 thoughts on “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зай тавьж өгөөгүйд уурссан жолооч бүх зорчигчийг буулгажээ”
  1. Манайд зарим ухамсартай жолооч бол суулгана. Одоо ажиглаж байхад карт гүй, яарсан хүмүүс жолоочид бэлэн мөнгө өгөөд суух юм. Гэхдээ зарим шуналтай жолооч нар бас байнаа байна. Зайлуул үлдэгдэл нь хүрэлцэхгүй, карт байхгүй харваас илт ядарсан ганц нэг хүнийг хөөгөөд буулгах юм. Өдөрт өчнөөн л хүн бэлэн мөнгө өгч байгаа энэ бүхнээ бодолцоо д ядарсан хүмүүсийг хөөж буулгалгүй тус болмоор .Ялангуяа өнөө төрийн өмчит АВТОБУС -1 ийн жолооч нар нь. Харьцаа муутай, толиндоо хараад л зорчигчид той хэрэлдээд л

  2. Гайхалтай.Баярламаар.Манайд автобусанд ороход идэр залуу.өсвөр насны гэх мэт залуус ахмад настанд суудал тавьж өгөхгүйн тулд нүдээ аниад нам унтсан дүр үзүүлнэ.эсьэл ухаангүй гар утсаа хараад үзээгүй дүр үзүүлдэг хөөрхий.Харин тэр залуусаас ах настай эмэгтэй хүн ахмад настанл суудлаа найрсагаар тавьж өгч бөйгаа юмдаа.Монгол залуус европ соёлтой бсан.Одооных нь соёлгүй бжээ.Хайран сайхан чанар.Сэргээж сурталчлах зөвшдээ.

  3. avtobusnii hamgiin urd bolon dund haalganii suudluudiig ahmad ,jiremsen,högjiliin berhsheeltei hunii suudal geed tusgai temdeg tavih heregtei

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн