Канзас-Ситигээс Чикаго руу нисч ирсэн онгоц газардсаны дараа зорчигчдын тээш, чемоданы дун нэгэн эр хэвтэж явсан тохиолдол гарчээ. Тэрбээр юу болсныг тайлбарлах ч сөхөөгүй байсан аж.
Тодруулбал, Piedmont Airlines агаарын тээврийн компанийн ачигч эр Канзас-Ситигээс Чикаго руу санамсаргүй байдлаар нисч ирсэн байна. Цагдаа нарт тэрбээр согтуу байсан болохоор ачаануудын дунд унтчихсан байсан гэж тайлбарлажээ.
Ийнхүү тэрбээр бүтэн цагийг тээшний хэсэгт өнгөрүүлжээ. Харин түүнийг Чикагогийн нисэх онгоцны буудалд онгоц газардсаны дараа л олсон байна. Согтуу эрийг ямар нэгэн хэрэгт буруутгалгүй, буцаад Канзас-Сити рүү нь явуулжээ.