Хятадын Нүүрсний уурхайн төв эмнэлэгт цээжиндээ цохиулсан 20 орчим насны эрэгтэй иржээ. Жан хэмээх эрэгтэй аравдугаар сарын 22-ны өдөр амьсгал нь боогдох шахам зовиуртай тус эмнэлэгт ирсэн байна. Эмч нар яаралтай хэт авиан шинжилгээ хийж цээжний зураг авахад залуугийн улаан хоолойд 20 см орчим халбага байжээ. Ингээд өвчтөнд хагалгаа хийхээр болж, хоёр цаг гаруй үргэлжилсэн хагалгааны үр дүнд түүний улаан хоолойноос 20 см урттай ган халбага гаргаж авсан байна.
Залуугаас юу болсныг тодруулахад, нэг жилийн өмнө найзуудтайгаа хөгжилдөж байгаад тэдэнд халбага залгиж чадна гэдгээ батлахын тулд уг халбагыг залгисан гэв. Жанд нэг жилийн турш ямар ч зовиур илрээгүй бөгөөд хоол идэхэд хүртэл ямар ч асуудалгүй байсан гэнэ. Гэтэл ажил дээрээ цээжиндээ цохиулснаас болоод бүх зүйл буруугаар эргэн ийнхүү эмнэлэгт хандахад хүргэжээ.
Түүнд хагалгаа хийсэн эмч нар “Өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй, ийм том хэмжээний металл зүйл хүний улаан хоолой эсвэл ходоодонд удаан хугацаанд байх нь маш аюултай зүйл. Амь насанд ч аюултай” гэсэн байна.
Эх сурвалж: RT