Дал мод тарилдаг Синар Мас Агро Ресурс энд Технологи компани болон Бинасавит компанийн захирлууд мөн хэд хэдэн парламентийн гишүүд зэрэг нийт 7 хүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Индонезийн Авлигатай тэмцэх газар хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Эдгээр хоёр компани нь Сингапурт бүртгэлтэй дал модны тосны том компани болох Агри-Ресурсын охин компаниуд юм.
Баривчлагдсан хүмүүс нь Бинасавит компанийн тариалан эрхлэх зөвшөөрөл болон боловсруулалтнаас үүдсэн хог хаягдлыг Борнео арлын Сембулух нуурын хажууд хаях зөвшөөрөлтэй холбогдсон мөрдөх ажиллагаанд саад учруулахын тулд парламентын гишүүдэд хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэж байна.
Индонез Улс бол хамгийн их дал модны тос үйлдвэрлэдэг улс юм. Олон улсын худалдан авагч нар болон байгаль орчин хамгаалагч нар тус улсыг энэхүү салбарын тогтвортой байдлыг хангахыг байна шаардсаар ирсэн юм.
Бинасавит компани Сембулух нуурын дэргэд үйлдвэрлэлийн хог хаягдлаа их хэмжээгээр хаядгаас болж нуурыг бохирдуулж байгаа талаар иргэд гомдол мэдүүлсээр иржээ.
Авлигатай тэмцэх газар нь дээрх баривчилгааны үеэр хээл хауулийн зорилгоор ашиглах гэж байсан 240 сая рупи ($15,774) хураан авчээ.