Баримт: ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас 500 сая.төг-ийн зээл авсан нь тодорхой болов
2018-11-02 08:20

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан хаагчдын нэрсийг бид үргэлжлүүлэн зарласаар байна.
Энэ удаад хуучнаар Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирлээ.
Ц.Ням-Осор Авлигатай Тэмцэх Газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хос-Эрхэс” ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэгвэл тэрбээр энэ 100 хувь эзэмшдэг компаниараа 500 сая төгрөгийн зээлийг ЖДҮХ-гаас авжээ.
Баримт 1, 2018 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалт, Эх сурвалж: ЖДҮХС