09:00 цагт: “Төрийн удирдлага” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд болно.

10:00 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам болно.

10:00 цагт: Монголын хүүхдийн ордон “Нийслэлийн багш-Бидний бахархал” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

13:00 цагт: “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн нээлтийн ажиллагаа болно.

13:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Монгол өв соёл” дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад болно.

13:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

13:30 цагт: Төрийн ордоны уулзалтын танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Иоланда Фернандес нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурна.

14:00 цагт: “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018” тус сургуулийн Оюутан театрт болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн