Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан албан тушаалтнуудыг тойрсон дуулиан эрх баригч МАН-ыг тэр чигээр нь донсолгож байна. Өчигдөр (2018.10.31) МАН-ын УИХ дахь бүлгийн шахалтаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцрох мэдэгдэл хийсэн нь УИХ болон У.Хүрэлсүхийн Засгийн газарт ирж байгаа шахалтыг халхлах гэсэн оролдлого болов. Гэхдээ Б.Батзориг огцрох шийдвэрээ “нөхдийн шахалтаар” биш өөрийнхөө саналаар гаргалаа гэж мэдэгдсэн нь түүнийг амин хувиа хичээсэн жижигхэн улстөрч болохыг харуулж орхилоо.
Зээл авсан улстөрчдийн нэрс өдөрт нэг, хоёр, гурваараа тодорч эрх баригчдыг улам бүр эвгүй байдалд оруулж байна. Аль компанийн ард хэн сууж байгаа, ямар компани хэн гэдэг албан тушаалтны эхнэр, хүүхэд, хамаатан садных болохыг тодорхойлсон баримтууд худалч хүнд өглөө, өдөр, үдээс хойш гэх мэт цагийн давтамжтайгаар гарч ирж байгаа нь сонирхол татаж буй.
Эрхэм гишүүд, сайд нар, Улсын Ерөнхий прокурор нь хүртэл жижиг дунд бизнесийг дэмжих сангаас зээл аваад баригдана гэдэг бол өөрөө шившигтэй явдал мөн. Гэхдээ энэ баримтыг далимдуулж хэн нэгэн этгээд МАН-ыг “зодох” ажлыг идэвхитэй хийж байгаа нь тодорхой болж байх шиг. Мэдээллийг дагаад далд эдийн засагт үйлчилдэг мөнгө ч хэвлэл мэдээллийн зах зээл рүү их хэмжээгээр орж ирж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Учир нь хэвлэлийнхэнд ЖДҮХС-нд хийсэн аудит шалгалтын дүнд анализ хийж, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах цаг хугацаа дэндүү бага байлаа. Хэвлэлүүд бараг л цаг, цагийн зайтай “энэ бол Ж.Энхбаярын компани, энэ бол УЕП-ын компани” гэх мэт ангилан ялгалт хийсэн мэдээг өөр өөрсдийн сувгаар тарааж байгаа юм. Мэдээллийг ил болгох нь хэвлэл мэдээллийн үүрэг мөн хэдий ч хэдэн өдрийг зарцуулан байж эрж хайдаг, хичнээн байгууллагын хаалгыг онгойлгож, хичнээн албан тушаалтантай уулзаж байж тодорхой болдог мэдээллүүд амархаан орж ирээд, дэлгэгдээд байгааг анхаарч харахгүй байхын аргагүй юм.
МАН-ын нэр хүндийг шаварт хутгасан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг далимдуулж өөр нэгэн Доржзодов гарч иржээ. Нэгдүгээр Доржзодов “60 тэрбум”-ын асуудлаар М.Энхболдыг зодож унагаасан бол одоохондоо далд байгаа, тун удахгүй ил гарч мэдэх хоёрдугаар Доржзодов ЖДҮДС-аас зээл авсан улстөрчдийн баримтаар МАН-ын хоёр хуваагдсан байгаа УИХ дахь 33-ын бүлэг буюу У.Хүрэлсүхийн командыг “зодож” байна. Энэ дуулианыг хөтөлж байгаа хоёрдугаар Доржзодов нь харин хэн бэ?
Тэсэхийн аргагүй зодуулж байгаа эрх баригчдад мэдээлэл гэрлийн хурдаар түгэж байгааг анхаарах тэнхэл ч алга болжээ. Эзнийг нь УИХ-ыг тараах тухай санал гаргасан албан тушаалтны талаас хайвал олдоно гэсэн яриа Төрийн ордонд сонсогдож эхэлжээ.
Н.БҮРГЭД
6 comments
Ийм нэг дэмий юм ярьж бичихээ боль,тэр хоёрдугаар ДОРЖЗОДОВ чинь би байна,бид байна,ард түмэн байна,улс эх орон ард иргэдээ доромжлож хуулиа уландаа гишгэсэн юмнуудад биеэ өмөөрөх,бусдаар элдэв юм бичүүлэх эрх ёс зүй байхгүй шүү?
АН-ын мангаруудын өнгөрсөн жилүүдэд хулгай хийсэн олон зуун тэрбум төгрөгийг ил гаргах хэрэгтэй,,,,
энэ ЖДү-ийн хажууд асар их мөнгөний асуудал тэнд байгаа юм,, тэр хулгай луйвараа булах гэж янз бүрийн заль, мэх гаргаж ирж байна даа, гэхдээ энэ ЖДҮ-ийн зээлийн асуудлыг зөв замд нь оруулаад авах хэрэгтэй.
Ганц Женко-ийн хуссан төмөр замын мөнгө л 700 гаруй тэрбум гээд бодолдоо,,,,Батүүл, Гарамгай, Батбаяр, Золжаргал………………….. гээд ярьвал их наядаар нь мөнгийг хулгай хийсэн дээ,,,Ард түмэн тэр их мөнгийг л шаардах ёстой юм даа
Одоо АН-ын УИХ-дахь бүлгийн дарга Дондогдоржын Эрдэнэбат гэгч нохой толгойтын хууль бус тараасан 7 тэр бумын асуудалч бас яригдах ёстой юм .
shuuh prokroruud n ajilaa hiigeechee. mongo idsen bna geed heleed bhad dulii suugaad bh yum.
shuuh prokroruud n ajilaa hiigeechee. mongo idsen bna geed heleed bhad dulii suugaad bh yum.
Хохь чин дээ ингээд Зоржзодовдуулж байвал таарна муусайн ард түмний хөрөнгийг идэж ууж баяжиж байгаа новшнууд