Газрын зургаас харвал Монгол улсын нутаг дэвсгэрийн хоёрхон хэсэгт, тухайлбал Хөвсгөлийн хязгаарын хойд ба баруун хэсэг, Алтайн цаадах говьд хүний гарт өртөөгүй зэрлэг онгон байгаль байна гэж дүгнэжээ.
Күинслэндийн Их сургууль (UQ), Амьд Байгалийг Хамгаалах Нийгэмлэг (WCS) байгууллагууд хамтран манай дэлхийн хүний гарт хөндөгдөөгүй байгаа газар нутгийн зурaглалыг гаргажээ. Арваннэгдүгээр сард Египет улсад болох олон улсын хуралд (Convention on Biological Diversity) зориулж энэ мэдээллийг гаргасан байна. Энэ хурлаар 2020 оноос эхлэн дэлхийн улс орнууд биологийн төрөл зүйлүүдийг хадгалж, хамгаалах төлөвлөгөөтэй болох асуудлыг хэлэлцэх юм.
Зурагт Антарктидыг оруулаагүй бөгөөд Австрали, АНУ, Бразил, Орос, Канад гэсэн таван оронд дэлхийн үлдсэн бүх зэрлэг онгон байгалийн 70 орчим хувь ноогдож байгааг харуулсан байна.
Судалгаагаар Антарктидаас бусад бүх хуурай газрын 77 хувь, далай тэнгисийн 87 хувь хүний нөлөөгөөр өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Одоо эрдэмтэд үлдсэн бүх зэрлэг байгалийг 100 хувь хэвээр нь хадгалж үлдээх олон улсын хэмжээний зорилготой болохыг уриалж байна. Судалгааны тайлан Nature сэтгүүлд нийтлэгджээ.
3 comments
jmarch uildver bosgoogui baiz gazar nutgaan sendiilsen bol henii uruu ve toriin
31 30 chi zob bichij surchaad uym bich
Хөвсгөлийн хязгаарын хойд ба баруун хэсэг, Алтайн цаадах говьд хүний гарт өртөөгүй зэрлэг онгон байгаль байна гэж дүгнэжээ… Өчигдөрхөн 2 хятад залуу Хөвсгөлийн уул руу яваад эргэж ирээгүй эрэн хайх ажиллагаа явагдаж байна гэсэн, одоо хүний өөрийн гараар самарч, самнаад дуусч байгаа байлгүй дээ. Монголд өнөөдөр Алтайн цаадах говьд л зэрлэг онгон байгаль үлдлээ дээ.