Дээрэм, хулгайн дөрвөн бүлэг бүхий 20 этгээдийг дайчлан баривчиллаа

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид дөрвөн бүлэг бүхий 20 этгээдийг илрүүлэн дайчлан баривчлан шалгаж байна. 16-24 насны тухайн этгээдүүд нь нийслэлийн хэмжээнд зохион байгуулалттайгаар, бүлэглэн, үгсэн тохирч дээрмийн болон бусдын орон байр, дэлгүүр, автомашинаас эд зүйл хулгайлдаг байжээ.

Нэг бүлэг нь бага насны хүүхдүүдийг зодож, биед нь халдаж дээрэмддэг 16 настай хоёр этгээд бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт дээрмийн хэрэг үйлджээ.

Дараагийн бүлэг этгээд нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийдэг байна. Уг хоёр этгээд нь өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж 3-4 удаа ял шийтгүүлсэн байна.

Удаах бүлэг этгээд нь дэлгүүрт орж хуурч мэхлэх замаар дэлгүүрийн барааг хулгайлдаг 5-6 этгээд бөгөөд тэдний гурав нь эмэгтэй юм байна.

Гэмт этгээдүүд хийсэн хэргийнхээ талаар ”Бид наймуулаа, мөнгөгүй болчихоод. Машин бензингүй болчихоод. Ундаа, чихэр жимс, тамхи, архи аваад явсан даа.”, “Тэр өдөр найзуудтайгаа цуг хөдөө гэр лүүүгээ л явах гэж байсан юм. Ерөнхийдөө бүгдээрээ ярилцаж тохиролцоод санаа нийлсэн байсан учраас хэн нэгнийгээ ятгасан юм байхгүй.” гэхчлэн ярив.

Тэд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, мөн бусдад уруу татагдсан, мөнгөний хэрэг гарсан учир гэх зэргээр дурджээ. Ажилд орох гэхээр ажлын бололцоо байхгүй, ажил хийхээр цалин мөнгөө өгдөггүй гэж гэмт этгээдүүд ярьж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн