Улс төр, бизнес гээд салбар бүрт хүчээ сорьж яваа дуучин Нара буюу М. Нарантуяа продюсер болжээ. Тэрбээр ирэх сарын 2-нд нээлтээ хийх зургаан найзын хөгжилтэй түүхийг харуулсан “Том 6 толгой” кинонд продюсероор ажилласан байна. Дуучин М.Нарантуяа продюсерлосон киноныхоо талаар“Ирээдүйн хойч үе болсон хүүхдүүддээ зөв хүмүүжил, зөв соёл, зөв иргэншилд уриалах хамгийн үзүүштэй, үлдэцтэй зүйл нь кино контент байх юм байна гэсэн бодлоос үүдэлтэйгээр продюсероор ажиллаж ерөнхий санааг гаргасан юм.
Хүн болох багаасаа хүлэг болох жорооноосоо гэдгийн адилаар бид ирээдүйн Монгол иргэнийг киногоор дамжуулан бага наснаас нь эх дэлхий эргэн тойрноо хайрлан хамгаалдаг хариуцлагатай ухамсартай болгон бэлдэх зорилго тээж энэ киногоо бүтээсэн. Гэвч зөвхөн хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд, томчууд ч олон зүйлийн тухай эргэцүүлж бодоосой гэж хүссэн юм.” хэмээн ярьжээ. Тус кинонд “Академи авардс-2018” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа болон жүжигчин Д.Баттөмөрийн том охин Б.Гэгээнсар нар тогложээ.