Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний мөнгө хүртсэн УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнуудын нэрс тодорч нэлээд шуугиан дэгдээгээд байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас мэдэгдсэнээр баталгаатай гэх 10-аад гишүүн байгаа гэжээ. Тэгвэл гишүүдийн араас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан шил даран жагсчээ.
Түүний ХОМ-ийг сөхвөөс Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Хархираа Импекс” ХХК, “Сан” ХХК, “Жи Пи Эм” ХХК, “АПУ” ХК, “Би Ди Сек” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК гэсэн аж ахуйн нэгжүүдээс хувь эзэмшдэг аж. Харин эдгээрээс “Жи Пи Эм” ХХК нь 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан гэх компаниудын жагсаалтад багтжээ.