“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны үлдсэн хэсгийг эргэлтэд оруулхаар ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлэхдээ хувьцаатай холбоотой гомдол, өргөдөл, санал асуулга иргэдээс ирэх болсон байна. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн хувьцааг эргэлтэд оруулж 30 хувийг нь худалдан авч байв. Гэвч сонгуулийн дараа “Сайн хувьцаа” хөтөлбөрийг шинэ Засгийн газар зогсоосноор хөтөлбөр жаргасан ч иргэдийн хувьд хүлээлт үүссэн юм. Ингээд Ерөнхий сайд чиглэл болгосны дагуу 1072 хувьцааг эргэлтэд оруулах, судлахаар ажиллаж эхэлжээ. Засгийн газраас энэ асуудлыг удахгүй танилцуулах юм байна.