Хог худалдаж авдаг төхөөрөмжийг нэвтрүүлжээ

Шилэн болон хуванцар савыг тусгай зориулалтын төхөөрөмжинд хаяснаар мөнгө авах боломжтой тусгай машиныг Жэжү хотод шинээр нэвтрүүлжээ. Иргэд хэрэглэсэн хуванцар саваа уг машинд хийж, товчлуур дарснаар хуванцар савыг цааш нь татаж авна.

Хогоо хийх үедээ өөрийн утасны дугаараа оруулан бонус авах бөгөөд бонусаа дансны дугаараараа дамжуулан бэлэн мөнгө болгон авах боломжтой юм байна. Уг төхөөрөмж нь хуванцар савыг 5 воноор, лаазан бүтээгдэхүүнийг 10 воноор үнэлж байгаа аж. Ингэснээр иргэд байгаль орчноо хамгаалахаас гадна, мөнгөтэй болж байгаа юм.

One thought on “Хог худалдаж авдаг төхөөрөмжийг нэвтрүүлжээ

  1. c 2018-10-31 16:25 at 16:25

    Germanyd delguur bolgond baijl badag ed bna

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн