Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаар бусдаас ялгарч чаддаг дуучин Б.Энхбаяр сүүлийн үед уран бүтээлийн арвин их олзтой байна. Тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүйн шүлгээр бүтсэн “Мөрөөдлийн бүсгүй” дууг олны хүртээл болгож дүрсжүүлэхдээ мисс Ч.Содтуяаг тоглуулж байсан билээ.
Харин залуу дуучин энэ удаад “Учрахын дээд” дуугаа дүрсжүүлж, мөн л Ч.Содтуяаг тоглуулахаар болсон нь уран бүтээлч нөхөд төдийгүй бусдад хардагдах нэгэн шалтгаан болоод байгаа аж. Учир нь “Б.Энхбаяр дуу бүхнийхээ дүрсэнд Ч.Содтуяаг тоглуулж байгаа нь цаанаа учиртай, түүнээс дууны клипэнд нэг хүнийг дахин дахин тоглуулах шаардлагагүй. Тэгээд ч Ч.Содтуяа дуудсан бүхний клипэнд тоглоод байдаггүй” хэмээн хардах нөхөд цөөнгүй байна.