Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн уран бүтээлийг шимтэн сонсдог нэгэн эмэгтэй Словакийн жижиг хотод амьдардаг бөгөөд 16 жилийн туршид өдөр болгон “Травиата” дуурийг хангинуулж байсан гэнэ.
Ийм аргаар уг эмэгтэй хөрш айлынхаа хуцах дуртай нохойны дууг нам дарж авах зорилготой байжээ. Гэхдээ нөгөө хуцдаг нохой үхсэн хойно ч Вердигийн дуурь тэр хавийн хүмүүсийг өглөөний 06-10 цагийн хооронд унтуулдаггүй байсан гэнэ. Дуурийн урлагт дэндүү дуртай эмэгтэйгээс болоод тэр хавийн орон сууцны үнэ хүртэл навс унахад хүрчээ.
Хүмүүс энэ эмэгтэйгээс залхсандаа орон гэрээ хүртэл зарахын түүс болдог ч худалдан авагчид үргэж алга болдог байсан гэнэ. Аргаа барсан иргэд хотын захирагчид хандаж гомдол гаргаснаар энэ эмэгтэйг хуулийн байгууллагынхан саатуулсан гэнэ. Шүүх түүнд гурван жил шоронд хоригдох ял оноож магадгүй юм.