Зүүнээс айдаг өвчтөнүүдэд баярт мэдээ дуулгахад АНУ-ын эрдэмтэд зүүгүй тариур зохион бүтээжээ. Энэ нь электрон соронзон орон зай болон Лоренцийн хүч дээр тулгуурлан ажилладаг байна.
Зүүгүй тариурын тусламжтайгаар ампул дотор байгаа шингэнийг 314 метр секундын буюу бараг дуу авианы хурдаар цацах боломжтой аж. Ингэснээр хүний арьс эд, эсийг нэвтлэн эм бэлдмэлийг хэрэгтэй газар нь хүргэдэг байна. Энэ тариурыг ашиглахдаа даралтын хэмжээг нь тохируулж болдог нь давуу тал болно гэж зохион бүтээгчдийн нэг Кэтрин Хоган мэдэгджээ. Тариур зүүгүй болсноор эмч, сувилагч нар ч зүүнд хатгуулахгүй сайн талтай юм. АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хянах газрын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн ажилчид, эмч, сувилагч нар дунджаар 385 мянган удаа санамсаргүйгээр зүү тариурт хатгуулдаг гэсэн мэдээллийг өгчээ.
Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор Иан Хантер болон түүний багийн ажлын үр дүнг “Мedical Engineering and Physics” сэтгүүлд нийтэлжээ. Зохион бүтээгчид удахгүй нунтаг эм цацдаг ижил төрлийн тариур зохион бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.
1 comment
Буруу гараар орвол жинхэнэ аюул болно доо