УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсэгт ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг оролцож танилцуулга хийжээ. Ирэх лхагва гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өгөх юм байна.