Өчигдөр буюу энэ сарын 09-ны ням гаригт оюутны дотуур байранд гал гарчээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн оюутны байранд гал гарч 12 хүнийг угааржилтын бүсээс гаргасан байна. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Галын дуудлагыг өдрийн 12:27 цагт өгч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон албан хаагч ажиллажээ.