Манай улс Польштой сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа сайжирч, худалдааны эргэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын зорих иргэдийн тоо нэмэгдэх болсон. 1990-ээд оны эхээр манай улсын 200 орчим иргэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллахаар Польш улсыг зорьсон гэсэн судалгааны дүн бий.
Одоогийн байдлаар манай улсын 939 иргэн тус улсад амьдарч байгаа юм байна. Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн улстай Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Польш улс хооронд байгуулсан хэлэлцээрийг өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан байна.